Tuesday, February 22, 2011

Pure morning

10р хороолол-Урт цагааны гудамж. Өглөөний 6 цаг. Замын гэрлүүд. Би сэлүүхэн хоосон гудамжаар ганцаараа. Цас хаялах...Дээшээ харна. Харанхуй тэнгэрээс цав цагаан, үй олон ширхгүүд бударч...ямар үзэсгэлэнтэй. Гараа алдлаад, өлмийгөө өргөөд, нүдээ аниад, бужигнан буух цасан дунд...мөрөөдөл. Chet Baker-ийн "Let's get lost". Замд тааралдсан хүмүүс бас амьтад-Нэг өвөө, зам цэвэрлэгч, хар нохой, тэгээд том бамбарууш тэвэрсэн залуу. Чихэвчээ авсан. Гутлын дор нужигнах цаснаас өөр чимээгүй. Замын гэрэлд цас эрдэнэс шиг л гялалзаж байсан. Эргээд харсан. Миний мөр. Мөр бүхэн цагаан байх ёстой болов уу? Цаашаа алхсан. James Blunt. "I saw your face in a crowded place, and i dont know what to do..." Чи хөөрхөн. Ажил дээрээ ирэв. Манай өрөөний цонх гэрэлтэй байна. "Хөөх, надаас өмнө ирдэг хүн бас байна аа?". Нэг давхар, хоёр давхар, гуравдугаар давхар. "Добрый утро, яасан эрт ирсэн юм, ....аан хоносон юмуу? ммммммм" "Чи Петр Фм-ийг үзсэн үү?.....1000 удаа. Хөөрхөн кино тэ :) Чи бас Зверид дуртай юмуу?....&$^*%#^%$ Байхуу эсвэл кофе байна уу? Гадаа истоо гоё байна,₮нн₮.э_.: Баярлалаа".

2 comments:

mariuk said...

yaar ert ajildaa yavdiin be..ert bosson hun negiig uznee gej..ulmiigu urguud nudee anij bgaa chin nudend haragdchlaa..

Тиловало said...

Dandaa bish l dee, haaya. Unudriinh shig saihan udur. Gehdee ymr ch udur bai 5-7 tsag hamgiin saihan baidag. Te :)