Thursday, February 17, 2011

Охиндоо бичсэн захидал

"Өнөөдөр" сониноос уншсан. Хахахаха, ийм юм хэн зохиодог байнаа?
***
-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.

4 comments:

mariuk said...

hehehehehe..huurhun yum bishuu..martaad dugtuiga naachla kakakakkaka nad shig tegeed bna da

Anima said...

lol, omno n neg iimerhuu ym unshij bsiin bna. tr sanagdav.Ineedtei ymaa,hed ch unshivdaa

Зөвхөн энд л байгаагаараа байх байх said...

хэхэ тэр аа тийм ах чинь гээд эхлэдэг хэсэг элэг авахнээ:Д

хэн said...

whahaha XD хөөрхиййн, охиноо явуулж албаар ингээд бгаму нтр хихихихи