Saturday, February 19, 2011

Тал сайн өдрийн орой

Ванны өрөөнд лаптоп, Гоодаль, аяга кофе, боро бид хэд сууж байна. Боротойгоо “үнсэлцэх” гээд ТВ-1,2 оос нуугдаж байгаан :р Тэр хоёр өрөөндөө галзуурч өгч байх шиг ээ. Сүндэрьяа, Зүгээр л, Лемонс, Старфиш энэ тэрийг дагаж дуулаад л...”Ягаан гариг дээр цэцэг ургахгүй ээ Ягаан хүмүүс цэцэг тарьж чадахгүйэээ”...Ойлгож байгаа юм болов уу? Хэхэ. Нээрээ энэ хоёр хэзээнээс ийм дуунуудад дуртай болсон юм болоо. Солонгос охидын хамтлагийн чаас улаан фэнүүд байсан даг. Бүжгийг нь сураад л, дагаж дуулж, адилхан хувцаслах гэж үздэг байсан нь хэзээ дууссан юм бол? Ингээд нэг л мэдэхэд том охид болчихсон, би бас хэзээ ийм том болчив гэж гайхаал сууж байна биз. Цаг хугацаа урсахын хэрээр хүмүүс нэг нэгнээсээ бага багаар холддог ч юм шиг. Яг одоо л хийхгүй бол болохгүй хэрнээ тийм ч чухал биш юмны хойноос хөөцөлдсөөр үнэтэй, эрхэм зүйлсээ гээдэг? мартдаг? Мм? “Цаг хугацаа бус бид өөрсдөө урсан одож байна” гэж хэн хэллээ дээ...

8 comments:

Дуунд дуртай "философич" said...

Нээрэн тэд хэзээнээс тийм болчихов оо? Би өчигдөр орой л гэхэд тэдний дуулж, бүжиглэдэг бичлэгийг үзээд инээгээд сууж байлаа шд :P

Дуунд дуртай "философич" said...

Бас нэг зүйл. Шинэ "хувцсанд" чинь атаархаж байна. Гайхалтай.

Тиловало said...

1. Minii huwtsas goe zohij bgaaz, umsuhud ch ewteihen gej...vintage shopoos awsiin
2. Neeree ter bichleg chamd bdg te :) Odoo tsaad 2 chn "Bugd namaig uzen yadah ym, bi zugeer l zail gej helne Yg odoo boroo orj baina" esul "I feeling fuckin love, I just wanna feel it" gej duuldag bolson bnalee...Aan tiin bas "Rolling in the deep" g dagaj duulah gj uzjile :p

Дуунд дуртай "философич" said...

Эгчээсээ их л зүйл сурж байгаа юм байна. Гэхдээ зарим нэг зүйлийг гээх нь зүйтэйг сануулаарай, хаха.
Би бас хувцасаа солих гэж баахан тэнэлээ. Харамсалтай нь, таалагдах зүйл алга... :(

Тиловало said...

Hahaha, yug geelgeh geew. ta?

Дуунд дуртай "философич" said...

Өөрөө мэдэж байгаа байлгүй дээ, :P

Тиловало said...

!!!

Vamp!reHeart said...

~хэхэхэ хөөрхийн, нээрэ 11т бхад харсанаас хойш их том болсон бга бх да...........

~нээрэ хэн хэллээ? сайхан үг шүү.............