Sunday, February 27, 2011

SSS-Sunny, snowy sunday

Зайсан чиглэлийн автобус хүн багатай. Хамгийн ард суугаад, Шөнийн галт тэрэг, Жим Моррисон сонсонгоо том цонхоор харж явах гоё байсан. Богд хааны музейн хашаанд сэлүүхэн, сэрүүхэн, агаар нь хүртэл илүү тунгалаг байгаа ч юм шиг. Ханатлаа амьсгалж, олон хүн яваагүй болохоор цастай хэсгээр алхан, өөрийнхөө мөрийг эргэн харж ч зогсох шиг. Дотогш ороод нэг хүнтэй мөргөлдөөд, тэр хүн нь танидаг гэхдээ танихгүй хүний экс, бас нэг танихгүй хүн ч байх шиг. Тэгсэн мөртлөө би таниж ч байх шиг. Тэнд нээгдсэн Дондогдулам хатны тухай үзэсгэлэн харин ёстой сонирхолтой, сайхан байлаа. Дараа тухайг нь оруулнаа, оруулахгүй ч байж магадгүй. Гэртээ нээх сайхан байх юмсан. Шал угааж, тоос арчаад, хувцас угаана. Бүх юмаа хийсний дараа ном уншиж эсвэл диван дээр хэвтээд зурагт үзнэ. Тэгээд л цайгаа чанаж, 100 самрана. Истоо гоё хоол хийнэ. Гээд л мөрөөдцөн явжийшд, ажлаа хий Тиловалоооо! "Хүний сайныг ханилан байж мэднэ, Хүлгийн сайныг унан байж мэднэ". Энэ үг өнөөдөржин л бодогдож байна. Яагаад ч юм, бүү мэд.

4 comments:

`E Чандаа said...

Тилавалооо гэж ямар утгатай нэр вэээ?

Тиловало said...

Anhnii hair- H.I.M, Lacrimosa bsiin, ok?

Vamp!reHeart said...

~Би нэрэнд чинь дуртай!!!!! ганц валогоос ч болсон юм биш! анх сонсоод...хараад л мэдсэн!!!!!! тайлбарлахад их хэцүү юм.........................ингээд хэлчүүл утгаа алдчихвий дээ....................дахиж хэзээ ч хэлэхгүй...........

Vamp!reHeart said...

~зурагтаар мэдээ.......гтд өөр ю үзхүү??? хэрэгтэ юм бараг гардгүүшд... хэр удаан үзхүү?...нтр гээд асуучий... ;P