Sunday, February 13, 2011

Нартай өдөр-Sun day



Уг нь ажил дээр эртхэн юмаа хийнэ гээд хамгийн түрүүнд ирсэн. Орж ирээд л блог, фб-чиний зураг, youtubeer Peter Doherty сонсоол сонсоол сонсоол...Өдөр гарч нэг хүнд бэлэг авсан. Нора Жонесын "Not too late" цомог. Эргэж ирээд lookbook.nu-аар тэнэсэн, бас Ариукийн блог уншсан. Бараг дөрвөн цагаас ажлаа хийж эхлээд, сая нэг юм дууслаа шд. Гэхдээ цаг нь тулсан үeд илүү хурдан, эрч хүчтэй ажиллах юмаа :p Сая ээж, эгч хоёр дэлгүүрээр явж байна гээд залгахаар нь бэлэг боох цаас захичлаа. Манай эгч би гоё өнгөтэй цаас сонгоод өгнө гэнээ. Тэгэхээр нь -эмэгтэй хүнд авах юм ш дээ гэсэн. Тэгсэн юууу??? эрэгтэй хүнд бэлэг өгөхгүй юмуу гээл бналээ. Сая залгасан чинь эмэгтэй хүнд тохирох гоё цаас авлаа гэнэ ээ. Хэхэ.
Дохертигийн энэ дууг 10, 11р ангид байхдаа аягүү их сонсдог байсан. Утгыг нь өнөөдөр л ойлголоо шд. Би чамд хайртай, чи надад таалагддаг. Гэхдээ чи арай л жаахан юм даа. Нов ногоноороо гэж байгаам бнашдээ. But you're green...

1 comments:

mariuk said...

huniig hairlahad nogoon bnauu tsagaan bnauu zaluu bnauu hugshin bnauu hamaaguee because hun turuhduu l zurhtei turdug