Tuesday, October 19, 2010

Angel -- Blue October

Хоёр дахь намар...

Өнгөрсөн аравдугаар сар...Хичээл тарах үе...Сургалтын албаны үүдэнд зогсож байсан. Хараад л зогсоод баймаар. Маргаашаас нь харцаараа хайж эхэлсэн. Тэгээд олсон, харсан, баярласан. Тэрнээс хойш...яг адилхан өдрүүд ээлжлээд л...хэрвээ чамайг харчих юм бол тэр өдөр нэг л сайхан, сэтгэл дүүрэн. Одоо-дахиад нэг аравдугаар сар ирчихэж. Харцаараа хайдаг, харахаараа баярладаг, чимээгүйхэн инээмсэглэдэг, тэгээд жаахан гунигтай болчихдог...яг л хэвээрээ.

Monday, October 18, 2010

Өнөөдөр чиний хажуугаар зөрөхдөө бодсон бодол

Хэрвээ болдогсон бол...чамайг нэг хулгайлахсан. Би бол аварга, бас ид шидтэн Тиловало. Бүгд унтаж байхад гэрт нь сэмээрхэн ороод, чамайг өргөөд гарна. Дулаахан тэвэрт чи сэрэхгүй унтаад л... Хоёулаа эндээс зөндөө хол газар очно. Нэг тийм дулаахан, салхи зөөлхөн үлээсэн...Үсээр чинь тоглон наадах тийм салхи...Би чамайг илбэдчихсэн болохоор муухай ааш, зөрүүд зан, догшин авир хэнээс ч гарахгүй. Тэгээд ойн цоорхой дахь бяцхан модон байшиндаа чамтай хамт амьдран сууна. Болдогсон бол...