Tuesday, February 1, 2011

Буржгар

Тэр тийм хөөрхөн биш. Гэхдээ хөөрхөн гэдгээс ч илүү нэг юм дотор нь нуугддаг ч юм шиг. Өндөр, туранхайвтар, був буржгар үстэй, дандаа конверз өмсдөг. Инди сонсдог тийм охин :) Сургуулийн гурван давхарт, эсвэл буфетэнд дандаа таардаг юм. Эртээр дэлгүүрээр явж байгаад ажилладаг газрыг нь санаандгүй мэдсэн. Зүгээр өнгөрөх хайран санагдаад "Сайн уу... Ачболдын цомог байна уу" гэж асуусан. Дараа нь өөр юу ч асуугаад байлаа, мэдкү. Тэрнээс нэг юм авсан :P HIM-ийн сидинүүд байгаа ч түүний гараас авсан энэ цомог хамгийн онцгой нь :)



1 comments:

хэн said...

Хөөөөөөөөөөөөөх өмнөөөс чинь аймар их баярлаж бна гэж!!!!!!!!!!!!!!!!!!!!! тгд HIM гэнэт гараад ирээд ирэхээр нь бүр цус хөөрчих шиг болхын!!!!!
XDDDDDDD