Monday, February 28, 2011

Declare Independence-

-Dont let them do that to you...Start your own currency Make your own stamp Protect your language. Make your own flag, raise your flag. Higher higher higher...Declare Independence!


Higher higher higher

Даваа гаригийн орой

Адессо, Ариук, Тахианы махтай пицца, Нэг литр талх-шингэн хувилбараар, Шоколадтай зайрмаг, Тамхичдыг шийтгэсэн тамхины өрөө, А Саунд Тэмүүлэн, Ажил, Залхуу Тиловало, "Сиэтлийн нойргүй хүн" гэдэг шиг би өнөөдөр "10р хорооллын нойргүй хүн" болно. Чи намайг унтуулахгүй нь ээ, Ариук?
1. Desert hearts

2. Imagine me and you

3. Loving Annabelle

4. Fingersmith


Өнөөдрийг энэ хуудасны тасархай дээр ингээд үлдээлээ. Баяртай.

Sunday, February 27, 2011

Favourite scenes-2

Fucking monday morning! Still at work, goosh. Now Im gonna go to fucking school. Then will go back my fucking work. Fuck you very very very much. And sorry, whahahah. Maybe sometimes, we all want to go somewhere nobody knows us. Want to leave all this job, school, friends, family, and fucking society. Hmmmmmm, want to go somewhere, and i dont care where...




SSS-Sunny, snowy sunday

Зайсан чиглэлийн автобус хүн багатай. Хамгийн ард суугаад, Шөнийн галт тэрэг, Жим Моррисон сонсонгоо том цонхоор харж явах гоё байсан. Богд хааны музейн хашаанд сэлүүхэн, сэрүүхэн, агаар нь хүртэл илүү тунгалаг байгаа ч юм шиг. Ханатлаа амьсгалж, олон хүн яваагүй болохоор цастай хэсгээр алхан, өөрийнхөө мөрийг эргэн харж ч зогсох шиг. Дотогш ороод нэг хүнтэй мөргөлдөөд, тэр хүн нь танидаг гэхдээ танихгүй хүний экс, бас нэг танихгүй хүн ч байх шиг. Тэгсэн мөртлөө би таниж ч байх шиг. Тэнд нээгдсэн Дондогдулам хатны тухай үзэсгэлэн харин ёстой сонирхолтой, сайхан байлаа. Дараа тухайг нь оруулнаа, оруулахгүй ч байж магадгүй. Гэртээ нээх сайхан байх юмсан. Шал угааж, тоос арчаад, хувцас угаана. Бүх юмаа хийсний дараа ном уншиж эсвэл диван дээр хэвтээд зурагт үзнэ. Тэгээд л цайгаа чанаж, 100 самрана. Истоо гоё хоол хийнэ. Гээд л мөрөөдцөн явжийшд, ажлаа хий Тиловалоооо! "Хүний сайныг ханилан байж мэднэ, Хүлгийн сайныг унан байж мэднэ". Энэ үг өнөөдөржин л бодогдож байна. Яагаад ч юм, бүү мэд.

Saturday, February 26, 2011

Sugar Saint

Эгдүүтэй хөөрхөн кино өгч, улаан малгайттай уулзуулсан танд талархжийнааа :) Нэгийн нэгийг үнэртэй усаар будсанд гүнээ харамсчийна. Дахиад уучлаарай...Гэхдээ танд өөр гоё кину өгнөө, заа :d


"Тэгэхэд чи час улаан малгайтай, тэгэхэд би чамайг холоос харсан...Хорвоо дэлхий дэээр гуравхан улаан малгайт байдааааг....."


Saint Saint Saint





Наанананнаннана

Цэцэг жимс дэлгэрч байна, цэлмэг нартай өдөр гоё, цэлмэг наранд бүгдээрээ, цэнгэн бүжих бас гоёёё...

Tuesday, February 22, 2011

Pure morning

10р хороолол-Урт цагааны гудамж. Өглөөний 6 цаг. Замын гэрлүүд. Би сэлүүхэн хоосон гудамжаар ганцаараа. Цас хаялах...Дээшээ харна. Харанхуй тэнгэрээс цав цагаан, үй олон ширхгүүд бударч...ямар үзэсгэлэнтэй. Гараа алдлаад, өлмийгөө өргөөд, нүдээ аниад, бужигнан буух цасан дунд...мөрөөдөл. Chet Baker-ийн "Let's get lost". Замд тааралдсан хүмүүс бас амьтад-Нэг өвөө, зам цэвэрлэгч, хар нохой, тэгээд том бамбарууш тэвэрсэн залуу. Чихэвчээ авсан. Гутлын дор нужигнах цаснаас өөр чимээгүй. Замын гэрэлд цас эрдэнэс шиг л гялалзаж байсан. Эргээд харсан. Миний мөр. Мөр бүхэн цагаан байх ёстой болов уу? Цаашаа алхсан. James Blunt. "I saw your face in a crowded place, and i dont know what to do..." Чи хөөрхөн. Ажил дээрээ ирэв. Манай өрөөний цонх гэрэлтэй байна. "Хөөх, надаас өмнө ирдэг хүн бас байна аа?". Нэг давхар, хоёр давхар, гуравдугаар давхар. "Добрый утро, яасан эрт ирсэн юм, ....аан хоносон юмуу? ммммммм" "Чи Петр Фм-ийг үзсэн үү?.....1000 удаа. Хөөрхөн кино тэ :) Чи бас Зверид дуртай юмуу?....&$^*%#^%$ Байхуу эсвэл кофе байна уу? Гадаа истоо гоё байна,₮нн₮.э_.: Баярлалаа".

Sunday, February 20, 2011

Бэлла Себастьян хоёрын "Хөгжилтэй, бяцхан мэлхий"



Өнөөдрөөс хичээлээ таслахгүй, хамгийн урд сууна, даалгавраа байнга хийнэ. Гэсэн яасан бээээ? Худалч Тиловало :( Гэхдээ тэр багш чинь бид нартай биш самбартай ярьсан, талын талын тал хүүхдүүд унтаж байхаар нь гараад ирчлээ гээд өөрийгөө өмөөрчий :)
...I don't dare to touch your hand,
I don't dare to think of you,
In a physical way,
And I don't know how you smell,
You are the cover of my magazine,
You're my fashion tip, a living museum,
I'd pay to visit you on rainy Sundays,
And maybe tell you all about it, someday...Хэлэх л байх даа. Ойрхон байгаа. Хэдхэн алхам. Тэгээд яваад орчино. Гэхдээ тэр цөөхөн алхмыг хийхийн тулд их зориг хэрэгтэй байх. Тэр нь надад алга. Байсан ч "надад алга" гэж хэлэхтэй зэрэгцээд байхгүй болчлоо. Хайран юм. Ам алдвал барьж болохгүй гэж, хэрэггүй хэллээ. Үг энд, үхэр хаачив? За дараагийн цагуудад заавал суух юм шүү.

Saturday, February 19, 2011

Тал сайн өдрийн орой

Ванны өрөөнд лаптоп, Гоодаль, аяга кофе, боро бид хэд сууж байна. Боротойгоо “үнсэлцэх” гээд ТВ-1,2 оос нуугдаж байгаан :р Тэр хоёр өрөөндөө галзуурч өгч байх шиг ээ. Сүндэрьяа, Зүгээр л, Лемонс, Старфиш энэ тэрийг дагаж дуулаад л...”Ягаан гариг дээр цэцэг ургахгүй ээ Ягаан хүмүүс цэцэг тарьж чадахгүйэээ”...Ойлгож байгаа юм болов уу? Хэхэ. Нээрээ энэ хоёр хэзээнээс ийм дуунуудад дуртай болсон юм болоо. Солонгос охидын хамтлагийн чаас улаан фэнүүд байсан даг. Бүжгийг нь сураад л, дагаж дуулж, адилхан хувцаслах гэж үздэг байсан нь хэзээ дууссан юм бол? Ингээд нэг л мэдэхэд том охид болчихсон, би бас хэзээ ийм том болчив гэж гайхаал сууж байна биз. Цаг хугацаа урсахын хэрээр хүмүүс нэг нэгнээсээ бага багаар холддог ч юм шиг. Яг одоо л хийхгүй бол болохгүй хэрнээ тийм ч чухал биш юмны хойноос хөөцөлдсөөр үнэтэй, эрхэм зүйлсээ гээдэг? мартдаг? Мм? “Цаг хугацаа бус бид өөрсдөө урсан одож байна” гэж хэн хэллээ дээ...

Thursday, February 17, 2011

Охиндоо бичсэн захидал

"Өнөөдөр" сониноос уншсан. Хахахаха, ийм юм хэн зохиодог байнаа?
***
-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.

Sunday, February 13, 2011

Нартай өдөр-Sun day



Уг нь ажил дээр эртхэн юмаа хийнэ гээд хамгийн түрүүнд ирсэн. Орж ирээд л блог, фб-чиний зураг, youtubeer Peter Doherty сонсоол сонсоол сонсоол...Өдөр гарч нэг хүнд бэлэг авсан. Нора Жонесын "Not too late" цомог. Эргэж ирээд lookbook.nu-аар тэнэсэн, бас Ариукийн блог уншсан. Бараг дөрвөн цагаас ажлаа хийж эхлээд, сая нэг юм дууслаа шд. Гэхдээ цаг нь тулсан үeд илүү хурдан, эрч хүчтэй ажиллах юмаа :p Сая ээж, эгч хоёр дэлгүүрээр явж байна гээд залгахаар нь бэлэг боох цаас захичлаа. Манай эгч би гоё өнгөтэй цаас сонгоод өгнө гэнээ. Тэгэхээр нь -эмэгтэй хүнд авах юм ш дээ гэсэн. Тэгсэн юууу??? эрэгтэй хүнд бэлэг өгөхгүй юмуу гээл бналээ. Сая залгасан чинь эмэгтэй хүнд тохирох гоё цаас авлаа гэнэ ээ. Хэхэ.
Дохертигийн энэ дууг 10, 11р ангид байхдаа аягүү их сонсдог байсан. Утгыг нь өнөөдөр л ойлголоо шд. Би чамд хайртай, чи надад таалагддаг. Гэхдээ чи арай л жаахан юм даа. Нов ногоноороо гэж байгаам бнашдээ. But you're green...

Saturday, February 12, 2011

Is there no standart anymore?



RESPECT, WALK.................................................

Wednesday, February 9, 2011

Simple day

"There is no one like me, most importantly there is no one like you." -Lykke Li



6 a.m, Shower, 2 cups of coffee, a cup of tea with milk, "Love my life" again, 8 a.m, Bus station, School, smoking with Anand, english listening, break time, huushuur, Khulan or Musiophy, Thank you, smoking with MB, Anand, Bawu, english translation, absent, chups, "Modnii 2", Interview with her, taxi, work, news, 6 p.m, shop, ice-cream, biscuits, "Tomorrow, at 8.30 am- Nayra cafe with Musiophy", Likke Li songs, Mom is calling, "Try to come early, I cooked ur fav", Just peaceful...
How would you spend your day if you knew that it was your last?

Monday, February 7, 2011

Алс ойр

Өнөөдрийг эхлүүлсэн дуу



Германаас эгч ирэв. Гурван жил уулзаагүй найзтайгаа уулзлаа. Хоёр сар хараагүй хөөрхөн Ануктайгаа бас уулзсан. Тэгээд хичээл орсон. Удаан уулзаагүй ч өчигдөр л "баяртай" гээд салсан хүнтэйгээ маргааш нь дахиад уулзаж байгаа юм шиг мэдрэмж.
***
Цагаан сар. Бас нэг шинэ жил. Дахиад нэг хуудас нээгдэж. Амммммм, дээр нь юу бичдэг юм билээ? "Утааг болих эсвэл багасгах, чихэрнүүдийг ч цөөлөх" гээд биччихдэг юм билүү? Дэмий ч юмуу, :p "Нэг ч хичээл таслахгүй байх, даалгавраа дандаа хийдэг болох" Ингэвэл яаж байна? Өөр чинь, ммммммм "Insomnia гэж нэг сайхан өвчнийг тусмаар байна" :)

Saturday, February 5, 2011

Feeling blue




I hurt myself today
To see if I still feel
I focus on the pain
The only thing that's real
The needle tears a hole
The old familiar sting
Try to kill it all away
But I remember, everything

What have I become
My sweetest friend
Everyone I know,
goes away
In the end
And you could have it all
My empire of dirt
I will let you down
I will make you hurt

I wear this crown of thorns
Upon my liar's chair
Full of broken thoughts
I cannot repair
Beneath the stains of time
The feelings disappear
You are someone else
I am still right here

What have I become
My sweetest friend
Everyone I know
goes away
In the end
And you could have it all
My empire of dirt
I will let you down
I will make you hurt

If I could start again
A million miles away
I would keep myself
I would find a way

Шинэ жилийн мэнд хүргье

Битүүний орой
Гэрийнхэн өвөө эмээгийнх рүү явсан. Мэдээж намайг авч явах гэж оролдсон л доо. Харин би ганцаараа баймаар байна, үзэх, унших юм их энэ тэр гэж баахан шалтаг хэлсний эцэст гэртээ үлдэхээр болсон. Лалалалалаллалалала, гоё доо 
Өглөө Төмөрзам явж үсээ тушаав. “...Танил үсчний цонхны гэрэл намайг тайвшруулна...” Б.Галсансүх. Хүний үс залгаж зүүсэн эмэгтэй галзуурсан тухайх яриа. Миний үс хэсэг хэсгээрээ газар унасаар...Миний бодол, сэтгэл, хүслийг шингээсэн үсний ширхгүүд...Гэхдээ харамсаагүй. Ирээд гэрээ цэвэрлэлээ, Гоодальдлаа, хөгжмөө хамгийн чанга дээр тавьлаа, бууз биш хоол хийлээ :p Өөр юу ч хийлээ дээ, нэг мэдсэн оройн долоон цаг. Одоо ингээд кинодлоо 

Өнөөдрийн playlist
Adele-Rolling in the deep
She
Lily Allen-Whod have known
Цой-Пачка сигарет
Цой-Печаль
Звери-Для тебя
Little-Chanson de fille
Janis Joplin- Piece of my heart
Cant take my eyes of you- “Closer” soundtrack

Movie list
2046-Вон Кар Вай
Вероникагийн хоёр амьдрал-Кшистоф Кизловски

Шинийн 2
Still home alone, a pack of cigarette, a cup of sorrow, a punch of happiness, feeling guilty about.., “XXY” story about Alex, missing my Anuk, “The Greatest” album by Cat Power…



Tuesday, February 1, 2011

Буржгар

Тэр тийм хөөрхөн биш. Гэхдээ хөөрхөн гэдгээс ч илүү нэг юм дотор нь нуугддаг ч юм шиг. Өндөр, туранхайвтар, був буржгар үстэй, дандаа конверз өмсдөг. Инди сонсдог тийм охин :) Сургуулийн гурван давхарт, эсвэл буфетэнд дандаа таардаг юм. Эртээр дэлгүүрээр явж байгаад ажилладаг газрыг нь санаандгүй мэдсэн. Зүгээр өнгөрөх хайран санагдаад "Сайн уу... Ачболдын цомог байна уу" гэж асуусан. Дараа нь өөр юу ч асуугаад байлаа, мэдкү. Тэрнээс нэг юм авсан :P HIM-ийн сидинүүд байгаа ч түүний гараас авсан энэ цомог хамгийн онцгой нь :)