Улаан Мусква хотоос хөөрхөн найз Тайвка захиа ирүүлж. Дулаахан үгтэй, дотно сайхан захиа. Дахин дахин уншаад, инээмсэглээд л. Болдын энэ дууг арван жилд байхдаа их сонсдог байсан. Одоо сонсохоор энэ дуу намайг санагдуулдаг гэнэ ээ. Хэхэ. Тэгээд бас "Boldiin yagaad zaaval ter duu n chamd taalagdsaniig bi gaihaal bdiishd hehe. (odoo boltol)" гэнэ ээ. Би ч бас гайхаад л байна. МП-д голдуу рок, метал, жааз байдаг байсан мөртлөө тоон дотор үсэг гэдэг шиг энэ дуу байдаг байж билээ. Сая сонссон гоё санагдлаа. Тэр үед чинь "чамгүйгээр би уйтгар гунигийн хаан" (хатан, гүнж? юу хаха) гэж хэн нэгэнд хэлэхээргүй байсан. Тийм хүн ч байгаагүй. Харин П хэлбэртэй, гурван давхар цэнхэр сургууль, 206 гэдэг анги, гурвадугаар салаанд Тайвкатай хамт суудаг байсан. Саарал форм, ширээн дээр зурдаг, бичдэг маань, нийгмийн бас орос хэлний хичээл энэ тэр гээд л...энэ дуу дурсамж хөврүүлж байна.
0 comments:
Post a Comment