Tuesday, January 11, 2011

Love them, love her.







***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

***
Өнөөдөр сураг алдарсан нэг хүн гэнэт гарч ирлээ. Ашгүй. Энэ долоо хоногоос уулзах юм шиг байна. Над руу залгана гэнэ ээ. Дили Дили Дили. Өнөөдөр нэг хөөөөөөрхөн загвар өмсөгч охинтой уулзана. Ажлаар л даа. Балай юм би яагаад сандраад байгаа юм болоо. Тэгээд орой дахиад нэг уулзалт. Маргааш Мусиоф :) Тэгээд Дили, Тэгж байгаад Анук :) Ажлын шугамнууд, хэхэ. Нэг хүнтэй уулзана гэдэг чинь өөр нэг ертөнцийн хаалгыг нээхтэй л адил байх. Гэхдээ тэр хаалгыг нээж чадах уу, үүдээр нь шагайх төдий ороод гарах, эсвэл хэд хэдэн өрөөгөөр орох уу, чи л өөрөө мэднэ. Гэхдээ нэг ертөнцийг хэзээ ч бүрэн дүүрэн нээж хэн ч чадахгүй юм шиг санагддаг.

0 comments: