Saturday, January 8, 2011

Нартай өдөр буюу шинэ долоо хоног эхэллээ


Бүтэн сайн өдрийн өглөө. Ихэнх хүний хувьд амралтын өдөр бол зарим нэгнийх нь шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр. Тиловало “зарим нэг” гэдэг хэсэгт нь багтана :р Гэснээс өчигдөр анх удаа дуурь үзлээ. Германы Дортмунд хотын Амадей Моцартын нэрэмжит оркестрын захирал, ерөнхий удирдаач Феликс Рэйманн Монголд ирж, “Увидаст лимбэ”-ийг дохисныг үзлээ, сонслоо. Биширмээр. Хааяа ДБЭТ-д очихоороо балет л үздэг юм. Дуурийг итали эсвэл герман гээд танихгүй мэдэхгүй хэлээр дуулдаг болохоор ойлгомжгүй, тэгээд бас сонирхолтой биш байх гээд байнга зугтаадаг байсан юм. Гэтэл би ямар буруу бодолтой байснаа, энэ хугацаанд хэчнээн их зүйл алдсанаа өчигдөр л ухаарлаа нтр гээд байхгүй юу :р ДБЭТ дуурийн цомнолыг хоёр том дэлгэцээр орчуулж гаргадаг болохоор ойлгохгүй гэх юм байхгүй. Тэгээд харилцан яриатай хэсэг нь монголоор болохоор бүр амар. Дуучин Уянга, өөр хэнүүс нь ч билээ зохиолийн, бишээ нийтийн дуу дуулаад л яваад байдаг даа. Гоц гойд юмгүй. Гэтэл тэд нар дуурьтаа тоглож, ари романсаа дуулж байхдаа л жинхэнэ “амилдаг” юм шиг ээ. Би лав шөнийн хатагтайн дүрд тоглосон Уянгын улаан фэн болох шахсан. Галзуу гоё. Бас удирдаачийг харах сонирхолтой байсан. Зөвхөн хоёр гараараа биш бүх бие-сэтгэлээрээ удирдсан байх аа. Эхний эгнээнд суусан болохоор нүүрний хувирал, хөдөлгөөнийг нь хажуугаас нь ажиглаж байлаа. Тоглолтын дараа удирдаачтай уулзахад өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн шиг санагдсан. Феликсийн анх үзсэн дуурь нь “Увидаст лимбэ” гэсэн. Бүр наймтайдаа Моцартын төрсөн Зальцбургт очиж үзсэн юм бналээ. Тэгээд л хөгжимчин болохоор шийдсэн гэж байсан. Бас оюутан байхдаа энэ дууриар курсийн ажлаа хийж, өөрөө Папагено болсон юм байх. Хоёр цаг тийм сайхан газар байж зөндөө зөндөө гоё энерги авсан байх аа би  Энэ долоо хоногийн цэнэг болох их эрч   

0 comments: