Tuesday, January 4, 2011

Лхагва гаригийн өглөө



Нэг, дахиад нэг нүүр. Тэгээд хоёр уулзалт. Өсгийтэй гутал. Өнөөдөр уулзах хүмүүст зориулж өмссөн. Магадгүй энэ гутлын ачаар өглөө автобусанд чихэлдэхээс аврагдаж..."Танихгүй хүний машинд сууж болохгүй ээ" Гэхдээ л. Саарал өдрийн өглөө. Ийм нэг өдөр миний хайртай Эмили "өөрийнхөө" Сюзид захиа бичжээ.
***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

0 comments: