Saturday, January 22, 2011

Новшийн новшийн новш юмаа би

Энэ хорвоо дэлхийн өнцөг булан бүрд байгаа хулгайч нарын гар нь хэзээ нэгэн цагт тасарч унах болтугай! (Ерөөл бат оршиг)
Яахаараа ийм салгалсан байдаг байнаа.Хэдэн ч удаа утас, түрийвч, бээлий, түлхүүр хаяв???
Шинэ утас аваарай гэж аавын явуулсан мөнгийг солиулаад л гэртээ ирсэн. Түрийвч байхгүй бол яахуу. Ажлын, иргэний, оюутны, номын сангийн үнэмлэх...Ядаж байтал ээжийн картуудыг бас яах гэж ч аваад явжийсийн :( Ээж Бээжингээс иртэл дөрөв хоног. Цалин буутал хоёр хоног. Бүрхэг тэнгэр.

Дээрхийг бичсэнээс таван цагийн дараа...

Мөнгө олдоно. Шинэ утастай ч болно. Үнэмлэхнүүдээ дахиж авах нь гарцаагүй. Яахав жаахан явах ажил нэмэгдэх биз. Хамгийн гол нь би энд сууж байна. Хоёр хөөрхнөө нь нөгөө өрөөнд шагай няслах нь сонсогдоно. Аав ээж хоёр ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ зөрүүд, дуулгаваргүй, дээрээс нь салан надаас болж зөндөө эд эсээ үхүүлэх нь тиймхэн юм даа. За тэгээд “Алхам бүр ялалт”, алдаа хүнийг ухааруулдаг болохоор to be a better man. Үүүпс, girl шүү дээ. Ямартай ч түрийвчээ хүнд “бэлэглэхээс” өмнө шинэ Гоодаль, гоё тэмдэглэлийн дэвтэр авсандаа олзуурхууштай :p Хэний ч гар хэзээ ч битгий тасраасай :)

0 comments: