Saturday, January 29, 2011

Favourite scenes-1





to be continued...

Thursday, January 27, 2011

Where the fuck am I???

...Should I give up, or
Should I just keep chasing pavements
Even if it leads nowhere... (Adele)

Saturday, January 22, 2011

What can u do with sentimental heart?

***

...All I know is that you're so nice...

Новшийн новшийн новш юмаа би

Энэ хорвоо дэлхийн өнцөг булан бүрд байгаа хулгайч нарын гар нь хэзээ нэгэн цагт тасарч унах болтугай! (Ерөөл бат оршиг)
Яахаараа ийм салгалсан байдаг байнаа.Хэдэн ч удаа утас, түрийвч, бээлий, түлхүүр хаяв???
Шинэ утас аваарай гэж аавын явуулсан мөнгийг солиулаад л гэртээ ирсэн. Түрийвч байхгүй бол яахуу. Ажлын, иргэний, оюутны, номын сангийн үнэмлэх...Ядаж байтал ээжийн картуудыг бас яах гэж ч аваад явжийсийн :( Ээж Бээжингээс иртэл дөрөв хоног. Цалин буутал хоёр хоног. Бүрхэг тэнгэр.

Дээрхийг бичсэнээс таван цагийн дараа...

Мөнгө олдоно. Шинэ утастай ч болно. Үнэмлэхнүүдээ дахиж авах нь гарцаагүй. Яахав жаахан явах ажил нэмэгдэх биз. Хамгийн гол нь би энд сууж байна. Хоёр хөөрхнөө нь нөгөө өрөөнд шагай няслах нь сонсогдоно. Аав ээж хоёр ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ зөрүүд, дуулгаваргүй, дээрээс нь салан надаас болж зөндөө эд эсээ үхүүлэх нь тиймхэн юм даа. За тэгээд “Алхам бүр ялалт”, алдаа хүнийг ухааруулдаг болохоор to be a better man. Үүүпс, girl шүү дээ. Ямартай ч түрийвчээ хүнд “бэлэглэхээс” өмнө шинэ Гоодаль, гоё тэмдэглэлийн дэвтэр авсандаа олзуурхууштай :p Хэний ч гар хэзээ ч битгий тасраасай :)

Wednesday, January 19, 2011

Пүрэв гаригийн өглөө


***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

Лифт хүлээгээд зогсоход дандаа төрдөг бодол, эсвэл харагддаг зураг

Ес, найм, долоо, зургаа, тав, дөрөв, гурав, хоёр, нэг...Лифт ирлээ. Онгойход нь цус нөжиндөө хутгалдсан, үхсэн хүн хэвтэж байна. Лифт хүлээж зогсохдоо дандаа ингэж төсөөлдөг юм. Эсвэл лифт хүлээгээд зогсож байхад энэ бодол өөрөө л ороод ирдэг гэх нь зөв байх. Яагаад ч юм бүү мэд. Гэхдээ хэзээ ч тийм юм болж байгаагүй л дээ. Болох юм болов уу?

Tuesday, January 18, 2011

Бэлэг

The past is history, the future is a mystery, but today is a gift. That’s why we call it “the present”.
***

Гэртээ ганцаараа, хөшиг хаалттай, өрөөнд бүрэнхий. Тэгээд лаа асаагаад, "Гоодаль" уншиж суух. Зуршил нэгт Мусиооф :) Btw, лаануудыг эхлээд шоколад гэж андуурсан шд би. Хүн горьдоогоод л :p


Хөшигний ард нуусан ээжийн бэлэг. Хэхэ.



Номын дэлгүүрт шүлсээ залгин хараад л, хуудсыг нь эргүүлээд л зогсоод байсныг маань анзаарсан байх.


Ноён Дилитэй уулзав, хамт явав, Адессо оров, паркт мини-зугаалга хийв...Энэ өдөр Тиловало хар өмд, хар жилет, улаан срочко өмссөн байсан. Гэтэл орой нь бас ийм өнгөтэй бэлэг, хэхэ :)




Сарны чулуу орчуулгатайгаа :) Үнэрлэж, уух номнууд хүлээж байна. Ингэсгээд хария даа.

Monday, January 17, 2011

Сэтгэгдэл төрүүлсэн



Зураач Д.Ганбаатар. Ололт амжилт. Алдаа дутагдал. Эргээд харахад, Бүгд хоосон.

Tuesday, January 11, 2011

Love them, love her.







***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

***
Өнөөдөр сураг алдарсан нэг хүн гэнэт гарч ирлээ. Ашгүй. Энэ долоо хоногоос уулзах юм шиг байна. Над руу залгана гэнэ ээ. Дили Дили Дили. Өнөөдөр нэг хөөөөөөрхөн загвар өмсөгч охинтой уулзана. Ажлаар л даа. Балай юм би яагаад сандраад байгаа юм болоо. Тэгээд орой дахиад нэг уулзалт. Маргааш Мусиоф :) Тэгээд Дили, Тэгж байгаад Анук :) Ажлын шугамнууд, хэхэ. Нэг хүнтэй уулзана гэдэг чинь өөр нэг ертөнцийн хаалгыг нээхтэй л адил байх. Гэхдээ тэр хаалгыг нээж чадах уу, үүдээр нь шагайх төдий ороод гарах, эсвэл хэд хэдэн өрөөгөөр орох уу, чи л өөрөө мэднэ. Гэхдээ нэг ертөнцийг хэзээ ч бүрэн дүүрэн нээж хэн ч чадахгүй юм шиг санагддаг.

Monday, January 10, 2011

Таны ирэх өдөр, ирсэн өдөр



Сонгодог хөгжим сонсонгоо ажлаа хийхээр илүү сайн болоод байх шиг санагддаг юм. Өнөөдөр чухал юм хийж байгаа. Энийг сонсонгоо эхлүүллээ, энэ өдрийг. Ажлаас гадна өөр нэг юм бий нь таны ирж байгаа явдал учир :p Тавдугаар сар. Байнга л кино, дуу асуудаг ядаргаатай хүүхэд байсан би. Лав надаас залхдаг байсан даа. Хэхэ. Тэгээд нэг мэдсэн 6 7 8 9 10 11 12 ингээд нэгдүгээр сар. Одоо уулзана :) 11 болж байна. УБ рүү ойртоод л явж бгам бна даа :)

Sunday, January 9, 2011

Hello daddy hello moooon Im aa chchchchhchcherrie boooomb



Dakota Fanning kue mun tom boljee

Даваа гаригийн өглөө



Өглөө бүрийн хурал үнээрийн уйтай болдог. 9-11. Хоёр цаг :( Гээд яах вэ. Хамгийн ард суугаад "Анир Үгүй" сэтгүүлтэй өнөөдрийн хурлыг авлаа :)Гэснээс "Рок сургууль" инээдтэй кино шүү, тэ? Бүдүүнээ нэг сургууль дээр хуурамч багш болж ирээд сурагчидтайгаа танилцана. Тэгээд багш юм чинь сурагчдаа шалгана л даа.
-Та нар Алис Күүпэр, Күийн, Секс Пистолс, Блак Саббатыг мэдэхгүй гэж үү?
-Үгүй ээ.
-Бурхан минь, сургууль хүүхдүүдэд юу заадаг юм бэ? хаха энэ хэсэг хамгийн инээдтэй нь.

For no one


Huurhun, хөөрхөн гэсэн бичиг хүртэл хөөрхөн харагдах юмаа. Аймшгийн их ажилтай өдөр байлаа. Ашгүй нэг дууслаа. За гэртээ харилаа. Home, sweet home.

Saturday, January 8, 2011

Coffee break



Bayarlalaa, Khulaan! Amttai tsaigaar dailsand :p

Нартай өдөр буюу шинэ долоо хоног эхэллээ


Бүтэн сайн өдрийн өглөө. Ихэнх хүний хувьд амралтын өдөр бол зарим нэгнийх нь шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр. Тиловало “зарим нэг” гэдэг хэсэгт нь багтана :р Гэснээс өчигдөр анх удаа дуурь үзлээ. Германы Дортмунд хотын Амадей Моцартын нэрэмжит оркестрын захирал, ерөнхий удирдаач Феликс Рэйманн Монголд ирж, “Увидаст лимбэ”-ийг дохисныг үзлээ, сонслоо. Биширмээр. Хааяа ДБЭТ-д очихоороо балет л үздэг юм. Дуурийг итали эсвэл герман гээд танихгүй мэдэхгүй хэлээр дуулдаг болохоор ойлгомжгүй, тэгээд бас сонирхолтой биш байх гээд байнга зугтаадаг байсан юм. Гэтэл би ямар буруу бодолтой байснаа, энэ хугацаанд хэчнээн их зүйл алдсанаа өчигдөр л ухаарлаа нтр гээд байхгүй юу :р ДБЭТ дуурийн цомнолыг хоёр том дэлгэцээр орчуулж гаргадаг болохоор ойлгохгүй гэх юм байхгүй. Тэгээд харилцан яриатай хэсэг нь монголоор болохоор бүр амар. Дуучин Уянга, өөр хэнүүс нь ч билээ зохиолийн, бишээ нийтийн дуу дуулаад л яваад байдаг даа. Гоц гойд юмгүй. Гэтэл тэд нар дуурьтаа тоглож, ари романсаа дуулж байхдаа л жинхэнэ “амилдаг” юм шиг ээ. Би лав шөнийн хатагтайн дүрд тоглосон Уянгын улаан фэн болох шахсан. Галзуу гоё. Бас удирдаачийг харах сонирхолтой байсан. Зөвхөн хоёр гараараа биш бүх бие-сэтгэлээрээ удирдсан байх аа. Эхний эгнээнд суусан болохоор нүүрний хувирал, хөдөлгөөнийг нь хажуугаас нь ажиглаж байлаа. Тоглолтын дараа удирдаачтай уулзахад өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн шиг санагдсан. Феликсийн анх үзсэн дуурь нь “Увидаст лимбэ” гэсэн. Бүр наймтайдаа Моцартын төрсөн Зальцбургт очиж үзсэн юм бналээ. Тэгээд л хөгжимчин болохоор шийдсэн гэж байсан. Бас оюутан байхдаа энэ дууриар курсийн ажлаа хийж, өөрөө Папагено болсон юм байх. Хоёр цаг тийм сайхан газар байж зөндөө зөндөө гоё энерги авсан байх аа би  Энэ долоо хоногийн цэнэг болох их эрч   

Friday, January 7, 2011

Шугам зураг

Хагас сайн. Тал нь муу, тал нь сайн гэсэн үг мм? Амммммм тэгвэл тал муу нь- гадаа аягүүүү хүйтэн байна, тэгээд ажлын ойр явж байгаад даараад ороод ирсэн :p Тал сайн нь гэвэл өнөөдөр Моцартын "Увидаст лимбэ"-ийг үзнэ. Ажлын шугамаар л даа. Түрүүн бас хэдэн музейгээр явлаа. Бас ажлын шугамаар. Одоо мөн л ажлын шугамаар хумсаа будаад сууж байна. Хэхэ. Будгаа хурдан хатаахын тулд ингээд товчлуурууд тоншоол...

The friday



Хүсэн хүлээсэн өдөр минь ирлээ. Гэвч яг юуг нь хүлээсэн юм бол доо? Гэж бодоол сууж бна. За ямар ч байсан эрт тарснийх, гэртээ харьж "High Art", "If these walls could talk2" дахиж үзлээ. Эртээр тухтай үзэж чадаагүй...

Wednesday, January 5, 2011

Пүрэв гаригийн өдөр







Муужгай аниагийн тухай бичиж байна. Улам дурлаад л. Бишээ дуртай болоод. Зазаза дурласан. Дурлал хаанаас ирдэг вэ? Тэгээд хаашаа алга болчдог юм бол? Өвөл цастай, хүйтэн өдөр гаатай чихэр хүлхээд алхах гоё. Өчигдөр орой сайхан байсан. Кофе эмпайр. За юу, мусиооф! Өнөөдөр дөрөв дэх өдөр. Ямар сайхан...Маргааш тав дах өдөр. Хагас сайн, хммм тэгээд л ажлын өдөр эхлээд, нямдаваамягмарлхагвапүрэв гээд л дахиад тав дах өдөр болчно гоё. Би урсаад л урсаад л урсаад л. Нэг мэдэхэд алга болчно. Хаашаа алга болчив, мм? гээл эргээд харсан ард нь зогсож байна. Тэгээд өөрийгөө гайхаж хараад л, би бид хоёр бие бие рүүгээ дүрлийтэл ширтэж...Заза дүрлийтэл ширтэх том нүдтэй ч юм шиг,хмм. Гэхдээ хайртай хайртай хайртай. Удаан хамт байсаааар байгаад дасцан байх.

Tuesday, January 4, 2011

Лхагва гаригийн өглөө



Нэг, дахиад нэг нүүр. Тэгээд хоёр уулзалт. Өсгийтэй гутал. Өнөөдөр уулзах хүмүүст зориулж өмссөн. Магадгүй энэ гутлын ачаар өглөө автобусанд чихэлдэхээс аврагдаж..."Танихгүй хүний машинд сууж болохгүй ээ" Гэхдээ л. Саарал өдрийн өглөө. Ийм нэг өдөр миний хайртай Эмили "өөрийнхөө" Сюзид захиа бичжээ.
***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

Monday, January 3, 2011

Тиловалогийн копинууд







Шинэ жилийн бэлэг хараад Интерномд явж байхдаа "Сурагч охины ном" гээд нээх хөөрхөн юм байсан. Шууд л ТВ-2 т таарах бэлэг байна гэж бодсон. Харин ТВ-3 т бэлэг сонгох аягүү амархан шд. "Китти Хаус"-руу очиход л болно. Ер нь тэр хүүхдийг Киттимаа гэж нэрлэсэн ч тохирно л доо. хЭХЭ

Хоёр дахь өдрийн өглөө


Энэ дууг сонссоноор эхэлж байна. Тэгээд ЛГБТ сайт дээр бгаа 2011 оны зурхайгаа уншлаа. Нэг сарын 4-нд нэг юм өөрчлөгдөнө гэнэ ээ. Өнөөдөр гэсэн үг байх нь ээ, хэхэ. Өнөөдөр ажлаасаа гарахгүй дээ, уг нь. За харж л байя, хэхэ.

МАТАР

Хайр дурлал, болзоо ба секс нь Матарын хувьд бизнестэй адил. Таны сэтгэл алдраад байгаа нэгэн танд тохирох эсэхийг нь та шинжиж байж дайрдаг. Та их амбицтай орд хэдий ч хайр дурлалын хувьд их даруу, ичимтгий. Таны сонгосон хүн заавал таны статусыг сайжруулах хүн байдаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Матруудын хувьд 2011 он түншлэлд нэмэлт өөрчлөлт авчирна. Та 2010 онд хайр дурлалын харилцаандаа томоохон өөрчлөлт үзэж, хуучин хайраасаа салах, эсвэл шинэ хайр дурлалтай учрахын аль нэгийг амссан. Харин үүнтэй адил зүйлс 1-р сарын 4 эсвэл 7-р сарын 1-нд таны харилцаанд өөрчлөлтүүд авчирна. Гоонь Матруудын хувьд энэ жилийн эх гадаад төрхдөө өөрчлөлт хийснээр эхэлнэ. 6-р сарын 4 гэхэд таны хайр дурлалын амьдрал жинхэнэ буцлаж эхэлнэ. Хайр дурлалын салбарт Юпитерын суулт олон боломжийг дагуулж, он дуустал та хайр дурлал, болзоонд умбана.

Sunday, January 2, 2011

Даваа гаригийн өглөө



С1-ийн "Өнөөдрийн эхлэл"-ийг хичээлдээ явахын өмнө байнга үздэг байж билээ. Дэээээр үед. Энэ дуу өглөөний клипээр их явдаг байсан юм. Тэр үе санаанд орчлоо. Ингээд дуртай байсан дуунуудаа сонсохоор...С1ийн өглөөний хөтөлбөрийг хөтлөгчийг нь харах гэж л үздэг байсан ийн. Одоо ч таалагддаг хэвээрээ. :)

Saturday, January 1, 2011

Хайртай найзын дулаахан захиа



Улаан Мусква хотоос хөөрхөн найз Тайвка захиа ирүүлж. Дулаахан үгтэй, дотно сайхан захиа. Дахин дахин уншаад, инээмсэглээд л. Болдын энэ дууг арван жилд байхдаа их сонсдог байсан. Одоо сонсохоор энэ дуу намайг санагдуулдаг гэнэ ээ. Хэхэ. Тэгээд бас "Boldiin yagaad zaaval ter duu n chamd taalagdsaniig bi gaihaal bdiishd hehe. (odoo boltol)" гэнэ ээ. Би ч бас гайхаад л байна. МП-д голдуу рок, метал, жааз байдаг байсан мөртлөө тоон дотор үсэг гэдэг шиг энэ дуу байдаг байж билээ. Сая сонссон гоё санагдлаа. Тэр үед чинь "чамгүйгээр би уйтгар гунигийн хаан" (хатан, гүнж? юу хаха) гэж хэн нэгэнд хэлэхээргүй байсан. Тийм хүн ч байгаагүй. Харин П хэлбэртэй, гурван давхар цэнхэр сургууль, 206 гэдэг анги, гурвадугаар салаанд Тайвкатай хамт суудаг байсан. Саарал форм, ширээн дээр зурдаг, бичдэг маань, нийгмийн бас орос хэлний хичээл энэ тэр гээд л...энэ дуу дурсамж хөврүүлж байна.