Friday, December 31, 2010

Где моя любимая?



Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.


Аюурын энэ мөртүүдийг Төв номын санд өнгөрсөн хавар анх уншиж байсан юм байна. Дулаарч байна гэж баярлаж байсан маань тэгэхэд ор мөргүй л арилчих шиг болж билээ. Өмнөх жил тийшээ хичээлээ хийх гэж ордог байсан ч хэзээ ч хичээлийн номоо уншиж байгаагүй. Дандаа уран зохиолын ном захиалчихдаг байсан юм :p . Набоков, Вольтер, С.Анудар, Өлзий, Аюурын олддоггүй анхных нь номууд гээд л. Харин сая 2046-47.blogspot-оос энэ шүлгийг дахиж уншлаа. Одоо уншихад анхны сэтгэгдэл шиг гуниг төрөхгүй байна. Энэ хүйтэн, цагаан биш саарал өвөл удахгүй дуусна.Хавар, зун, намар...дахиад л өвөл. Цаг мөч ингээд л урсаад байна. Тэр бүгдийн хойноос гуниглалаа гээд яах ч юм билээ. Эсвэл гуниглах дуртай хүмүүс ингээд л нэг шалтаг олчихдог ч юм бил үү. Ингэхэд ер нь гунигийг хэн сөрөг, муухай, “биш” мэдрэмжийн жагсаалтад оруулсан юм бэ, ммм? Хэн ч тэгсэн бай бид нар өөрсдөө л жагсаалтаа зохиож болох юм чинь. Гуниг бол сайхан мэдрэмжүүдийн нэг. Гунигийн араас зайрмаг, чупс, сайн кино, сайхан шүлэг, “Шөнийн галт тэрэг”-ийн “Цэнхэр шувуу”, хөтлөлцөн алхах, үнсэлт, тэврэлт, дулаан үгс зэрэг эд зүйлс болоод үйл хөдлөл орно. Гэхдээ эерэг мэдрэмжийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цааш тасралтгүй үргэлжилнэ. Үргэлжлэл нь алхам бүрт  тасралтгүй баяжинааа. Нэг жилийн өмнөх “Гоодаль”-ийн хуудаснаас “Шинэ он. Шинэ алхам. Алхам бүр ялалт” гэснийг уншсан. Алхам бүр ялалт. Нэг алхам бас нэг алдаа. Заримдаа ононо. Алдаа хүртэл ялалт. Үргэлж ялна, би, бид, бүгд. Үгүй ядахдаа л алдаан дээрээ суралцах нь нэг ялалт гэж бодоод л өөрсдийгөө тайвшруулах. Арга ядсан ч юм шиг. Хөөрхий дөө би, бид. Заримдаа. Харин яг одоо бол Бадар-Ууган сонсож, хар кофе ууна. Жаахан гашуувтар. Арай ихдүүлчиж. Эсвэл чихэр нь багадаж. “Яг одоо” гэдэг ч эргэлзээтэй. Ингэж бичихтэй зэрэгцэн, “одоо” надаас холдож...Ирээдүй дэргэд отно. Хүлээж бай, одоохон. Цаг цаг цаг-чаг чаг чаг. Тэд нар цагтай уралддаг гэсэн. Харин би цагыг тоохгүй ээ. Зүгээр л хийх ёстойгоо, заримдаа дуртай юмаа хийнэ. Тэрнээс биш цагтай ч, тэд нартай ч уралдаж гүйх хүсэл алга. Өмнө нь хойно нь орох хэнд хамаатай юм? Нэгэнт алга болохоос хойш ямар ч ялгаагүй. Юу ч хийж, яаж ч байлаа гэсэн үхнэ. Тийм болохоор амьдарч байгаа энэ үедээ хүссэнээрээ байх. Амт бүрийг мэдрэх. Зөв бурууг нь мэдэхгүй. Гэхдээ маргааш өөрөөр ярьж ч болно.
Бадар-Ууганы дуунууд их гоё юмаа. Чихээр дамжаад зүрх рүү нэвтэрч, тэгснээ бүх биеэр тархах, мм? Дотно аялгуу. Тансаг үгс. “Саргүй шөнийн сувдан шүүдрийг шимсэн цэцэгс сэрүүн байна. Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг сэрүүн цэцэгс сонссон болов уу”, “Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө. Хонгор жаахан чамтайгаа би ай хө, ханилахын заяа ч дутлаа даа хө”, “Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ”, “Я спросил у ясенья, где моя любимая”. Где, где, где?

Thursday, December 30, 2010

Гарчиггүй ээээээ


Сайханнн амарч аваад ажилдаа орсон. Хэдхэн хоног ажлаад дахиад шинэ жил гээд амарчлаашд. Лалалалалала. Өчигдөр 1-11Б ангийхантайгаа уулзсан. Гоё байгаагүй ээ, надад лав. Угаасаа хамт олны цугларалт, баяр наадамд дургүй. Тийм үед ерөөсөө enjoy болж чаддаггүй. Улам ч их ганцаардах шиг сонин мэдрэмж. Нэг хүүхэд –Тиловало их чалчаа болсон байна гэсэн. Хэхэ. Миний чалчаа гэж юу байхав, жинхэнэ яриа хүний хажууд бол асар дуугүй хүн шүү дээ. Өглөө гэрээ цэвэрлэсэн. Хувцсаа угаасан. Номын сангаа цэгцэлсэн юм байна. Ким Ки Дукын “The bow”-г үзсэн. Далай, завь, өвөө, охин, загасчлахаар үе үе ирдэг хүмүүс. Тэдэнтэй хамт ирсэн нэг залуу. Нум сум, хуучир хөгжим. Ким Ки Дукын бусад кинотой адил харилцан яриа бараг байхгүй. Гэсэн ч сонирхолтой.  Одоо дүү нартаа бэлэг сонгохоор гарлаа. Юу авч өгдөг юм билээ?

Tuesday, December 28, 2010

Гарчиггүй ээ

Өчигдөр л гэхэд найз охинтой гэгдэж байсан бол одоо back to myself.
-Hello, I’m Tilovalo.
-Hi, me too гэжийвэл яахуу, хэхэ. “Хэн ч хэнийг ч хэзээ ч мартахгүй. Тэгээд хэн хэн нь зөв хүнээ хурдан олоод, удаан хамт байх болтугай :)

Saturday, December 25, 2010

Гарчиггүй

Friday, December 24, 2010

Merry christilovalosmas!



Goodbye, 18. Hello 19 :)

Wednesday, December 22, 2010

Doubt or “?”


Эргэлзээ бол адаг” гэж С.Анудар 4 биш 4-төө бичсэн байдаг билүү? Юу билээ?
Хэрвээ эргэлзэж л байгаа бол шууд орхих нь зөв байх, тиймүү?  Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг хүн бас юмс. Хүсээд ч байгаа юм шиг, хүсэхгүй ч байгаа юм шиг  санагдаж. Хол байхаар, харахгүй удахаар уулзмаар, үнсмээр, тэвэрмээр, хөтлөөд алхмаар...Харин уулзангуут тэр хүслүүд алга болчих юм, яагаад вэ? Үнэндээ бол тэр хүнд биш би өөртөө эргэлзээд байгаа юм болов уу???

Tuesday, December 21, 2010

Home is the best place


Хичээл, ном, дэвтэр, үзэг, бал, харандаа, баллуурыг хэсэгтээ л барихгүй, бараг хоё сар ягаан байшин тийш зүглэхгүй. Yeah yeah yeahs $%&*(@^^^^^++++$%%^  Ажлын ширээ, дарга, уулзалт ярилцлага, орчуулга, мэдээ сэлтээс ангид, долоо хоног саарал байшин руу явахгүй. Лалалалалалалалалалал.  Аз жаргалтай дэмий сэлгүүцлийн өдрүүд үргэлжилж байна. :d  “To do” биш “Doing list”:
-Бичкэн хүүхдүүд, том хүнүүст өглөөний цай бэлдэж өгөөд, хурдан явуулахыг бодох :p
-Гэрээ цэмцийлгэх
-Юунд ч үл санаа зовон, тааз ширтэн хэвтэнгээ тамхины утаа үүл болж, ямар дүрс үүсгэхийг ажиглах
 -“Гоодаль”-тай хамт дивандаа шигдэх
-Өдөрт нэг эсвэл гурван удаа “Миний зах” орж, үлдсэн жаахан цалингаа чупс, шоколад, боро, зайрмагнаас өгөөд дуусах
-Хажуу айл хана балбахыг сонсоогүй дүр эсгэж, хөгжмөө хамгийн чанга дээр нь орилуулах  (Одоогоор ЖУНО-гийн саундтракууд, Бэлла энд Себастьян, Мика, Шөнийн галт тэрэг, Мишээл, Ачболд, Ликке Ли нарт чих дурлаж байна)
-Кино кино кино кино. Тэгээд кино кино кино кино. Дахиад кино кино кино кино. Гэхдээ диван эсвэл сандал дээр сууж биш, зурагтын өмнө гэрт байгаа бүх хөнжлийг давхарлаж тавиад суух нь илүү тухтай юм байна лээ. (The kids are alright-Julianne Moore, All about my mother-Almadovar, Love my life-About  Japanese teen lesbians, Precious-Oprah Winfrey, Sex and the city-Carrie and her friends, Bright star-poet John Keats, 500 days of summer and The education-again and again…to be continued)
-“Сэтгүүлзүйн бичлэгийн үндэс” номыг уншихыг оролдоно. Хэсэг хугацааны дараа гарт байгаа ном “Эрх чөлөөтэй байхын урлаг”, “Зүүдний ном”, “Дурлалгүй ертөнцийн блюз” гээд солигдчихдог
-Ээжийн хаа нэгтээ нуусан чихрүүдийг хайж олох
-Гэрийнхний хувийн эд зүйлс, тэмдэглэлийн дэвтрийг нь нууцаар унших
-Альбом эргүүлж, хуучны зургууд үзэх
-Шүршүүрийн дор бүлээн дуслуудыг мэдэрч суух
-Орой ямар хоол хийх тухай бодох
-Цайгаа чанаж, хоолоо хийгээд тэднийг хүлээх...

Хэдхэн хоногийн дараа ажилдаа орлоо. Тэр болтол хамгийн хайртай хүн-өөртэйгөө цагийг ингээд л сайхан өнгөрүүлж байя
J Бодоод байсан чинь сүүлийн бараг зургаан сар ийм сайхан амарч байгаагүй юм байна. Бас өөртэйгөө ч үлдээгүй удаж. Хэчнээн их санасан юм бэ дээ, Тиловалогоо. “Хамтдаа” дуртай юмаа хийгээд, зөндөө их цэнэг авч, дараа долоо хоногоос ажлын их далай руу эрч хүчтэйгээр орно 

Sunday, November 28, 2010

Харин?

Хүссэн бүхэн хүзүүгээр татахад хүлээж байсан шиг санагдахгүй юм. :(

Sunday, November 7, 2010

Амарч байхад л амьдрал сайхан...

Гэдэг үг Галсансүхийн нэг шүлэг дээр гардаг байхаа, мм? Одоо бол хичээлээ таслаад, өөртөө амралт өгөөд л сууж байна. Харин ажлаа бол таслах зориг, зүрх арай хүрэхгүй байгаан. Ступа нэттэй юм бээшд. Одоо ч бүр салахгүй нь л дээ. Хэн нэгэнтэй хамт орж ирээд, тэгээд хоёулаа урд урдаасаа хараад суунгаа бас мэссэнжэрдүүл... :) Тэр хүнээр таныг сонголоо шүү. Аанхаа таныг, тиймээ ээ. Тэгээд л холын холоос харилцдаг шигээ, тийм ойрхоноос мэссэнжэрдэхэд...хэхэ. Хөгжилтэй санагдаж байна. За энийг ямар ч байсан хийх зүйлсийн жагсаалтад орууллаа. Хаанаас тийм жагсаалт гараад ирэв ээ? Мммммм сая гэнэт тийм санаа төрлөө. Ер нь хүн бүр дээр тийм жагсаалт гаргана аа :р Хөгжилтэй юм байна. Тэгээд бүгдийг нь биелүүлвэл бүр ч гоё :)

Wednesday, November 3, 2010

Дурласан гүнж нарын нэг хохохо



XXI зууны жааз гүнж Нора Жонс


Буржгар үс, том алаг нүд, булбарай уруул, хүүхэд мэт гэнэн төрх...Харин тайзан дээр гарч, төгөлдөр хуурын ард суумагцаа л жааз эгшиглүүлж, хүчтэй, сэхүүн хоолойгоороо сонсогчдыг илбэдэх мэт. Энэ бол Америкийн хөгжимчин, дуучин Нора Жонс. Анхны дуу “Come away with me”-ээрээ л сонсогчдын чихийг зүрхтэй нь хамт эзэмдэж, хашир шүүмжлэгчид хүртэл хоёр гараа өргөх нь холгүй түүнийг хүлээн зөвшөөрч, бүх дэлхий Норад хайр зарласан юм. Түүнийг гарч ирэхээс өмнө жааз дуучин хөгжмийн ертөнцийн том шагналуудыг цөмийг нь түүнэ гэдэгт итгэх хүн ховор байлаа. Учир нь поп, r&b, хип хоп чиглэлийн уран бүтээлчид л хамгийн түрүүнд алдрын титмийг хүртдэг шүү дээ. Харин Энэтхэг аав, Америк ээжийн төрүүлсэн жааз гүнж хөгжмийн их тайзан дээр гарч ирэн, титмийг “булаачихсан”. Түүний 2002 онд гаргасан “Come away with me” цомог дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдож, эзэндээ “Шилдэг шинэ дуучин”, “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг цомог” гээд долоон Грэмми авчирсан юм. Дараа нь гаргасан “Not too late”, “Feels like home”, “The Fall” нь саяас дээш хувь зарагдаж, платиниум цомгоор шалгарсан юм. Орчин цагийн жааз гүнжийн амжилт эцэг, эх хоёроос нь удамшсан гэж хэлж болно. Түүний аав Рави Шанкар нь Энэтхэгийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, ситар хөгжимчин бол ээж Сю Жонес нь тоглолтын продюсер байв. Мөн ээж нь жааз хөгжмийн фэн байсан нь Норагийн уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн байдаг. “Намайг бага байхад жааз хөгжмийн пянзнууд гэрээр дүүрэн байдаг байсан. Билли Холидэй, Элла Фитзжералд, Билл Эванс гээд гайхамшигтай дуучдын цомгийг байнга сонсдог. Эхнээс нь дуустал дахин дахин сонсдог байж билээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагтаа дурдсан байдаг.
Нора Жонс бага байхаасаа л сүмийн найрал дууны хамтлагт дуулж, төгөлдөр хуурын хичээл авдаг байж. Түүнчлэн Хойд Техасын их сургуульд жааз төгөлдөр хуурчийн мэргэжлээр сурч байжээ. Гэхдээ тэрбээр жирийн нэгэн төгөлдөр хуурч болохыг хүссэнгүй. Түүнд илүү том зорилго, мөрөөдөл байлаа. Тиймээс 1999 онд сургуулиа орхиж, Нью-Йоркийг зорив. Шинэ хотод ирсэн эхний үедээ жааз клубүүдэд дуулдаг байлаа. Удалгүй түүний авьяасыг “Blue Note Records”-ийнхон анзаарч,  хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Арт Блэки, Хорацё Силвер, Жимми Смит нарын домогт жааз хөгжимчдийг төрүүлсэн “Blue Note Records”-т харьяалагдах болсон нь түүний алдрын замналд чухал алхам болсон юм. Тэрбээр хамгийн сайн хөгжмийн зохиолчидтой ажиллаж, авьяаслаг хамтлагуудтай хамтран тоглодог. Түүнчлэн “Foo fighters”, “
Dirty Dozen Brass”,  “Band Belle and Sebastian” зэрэг хамтлагтай хамтран уран бүтээлээ туурвисан. Тэр ч байтугай Рэй Чарльзийн сүүлчийн цомогт орсон “Here we go again” дууг хамтран дуулжээ. “Өөрийнхөө шүтдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэдэг мөрөөдөл биелэхтэй адил сайхан зүйл. Гэхдээ тэр үед би амар амгалангийн бүсээс нэлээн хол зогсож буйгаа мэдэрдэг” хэмээн Нора ярьж байжээ.
Жааз гүнж ихэнх дуугаа өөрөө зохиосон байдаг. Дуундаа өөрөө уусах мэт тоглодог нь үүнтэй холбоотой ч юм бил үү. 2007 онд бүтээсэн “Not too late” цомгынхоо дуунуудыг л гэхэд дараалсан их аялал тоглолтынхоо дундуур бичсэн гэдэг. Бүр “Blue Note Records”-ийхон хүртэл ганцаархнаа бүтэн цомог бэлэн болгосон гэдгийг нь  сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Мэдээж менежерүүд нь бэлэн цомгийг шууд л хэвлэн, худалдаанд гаргасан юм. Норагийн “Not too late” нь Аврил Лавиний “The best damn thing”, Линкин Паркийн “Minutes to midnight”-тай зэрэгцэн 2007 оны шилдэг цомгоор шалгарчээ. Харин одоогоор түүний гаргасан сүүлчийн цомог “The Fall” нь өмнөх бүтээлүүдээсээ өвөрмөц болж чадсан юм. Тэрбээр жаазыг рок, рүүт, экспериментал урсгалтай сүлж, бөмбөрийн цохилт нэлээд оруулж, шинэ аялгуу төрүүлжээ. Уран бүтээлдээ шинэ өнгө нэмэхийн зэрэгцээ тэрбээр өөрийгөө ч өөрчилсөн. Түүнийг жаахан охин шиг харагдуулдаг байсан урт үсээ богино хэлбэрээр сольж, энд тэнд байнга л даашинзтай үзэгдэх болжээ. Үсний засалт, хувцсаа сольсон шигээ долоон жил үерхсэн найз залуу Ли Александраа орхисон юм. “Ли бол миний хувьд бүх ертөнц гэсэн үг. Тэр манай хамтлагийн басс гитарчин болохоор цаг үргэлж хамт байдаг. Мөн миний мэдэх хамгийн сайн хүн, сайхан залуу” гэж Нора түүнийг тодорхойлж байлаа.
Түүний өөрчлөлтийн талаар асуусан сэтгүүлчид тэрбээр “Салалт, 30 нас, шинэ хамтлаг, богино үс, бас нэг нохой. Нора Жонсийн шилжилтийн үе” хэмээн товч бөгөөд тодорхой гэгч нь хариулсан байдаг.
Одоогоор жааз гүнж ганцаараа байгаа бөгөөд хувийн амьдралаас илүүтэй уран бүтээлдээ их цаг гаргаж байгаа.
Нора Жонс авьяаслаг дуучнаас гадна сайн жүжигчин. Гэхдээ ихэнх оддын адил арилжааны бүтээлд бус арт хаус киноны гол дүрд тоглосон билээ. Хонг Конгийн найруулагч Вонг Кар Вайн “My blueberry nights” буюу “Миний нэрсний үдшүүд” хэмээх кинонд өөрийгөө хайж буй зөөгч бүсгүй Элизабетийн дүрийг бүтээсэн байдаг.
Нора Жонс “Миний нэрсний үдшүүд” киноны дуу “The Story”-г бичиж, дуулсан юм. “Нью-Йоркт болсон шєнийн зураг авалтын дараа єглєєний 6.00 цагт гэртээ ирээд энэ дууг зохиосон юм. Ядарсандаа унах гэж байсан ч зvvн зvг рvv харсан цонхтой тєгєлдєр хуурынхаа єрєєнд ортол яг vvр цайж байсан. Мандах нарыг харж байх үед тэр дуу шууд л толгойд орж ирсэн” хэмээн Нора ярьжээ. Дахин кинонд тоглох эсэхийг нь асуусан сэтгүүлчид тэрбээр “Жуд Лоу шиг эр хvнд vнсvvлэхээр бол татгалзахгvй шүү” гэж хариулжээ. Харин хамтран тоглогч, дотны найз Жуд Лоу нь түүний тухай “Тэр хаана, юу хийхээ мэддэг. Мөн их хөгжилтэй, хүүхэд шиг зантай. Би минут бүрийг түүнтэй өнгөрүүлэхэд бэлэн байдаг” гэсэн юм. Тэрбээр кинонд байнга л нэрстэй бялуу иддэг. Ялангуяа сэтгэлээр унасан үедээ хэдэн зүмийг ч хамаагүй хурдан хурдан гээч нь халбагадан иддэг. Тэгвэл Нора амьдрал дээр ч сэтгэлээр унасан үедээ хоолонд донтдог аж. Гэхдээ нэрстэй бялуу биш бяслагтай гоймон, тахианы мах түүнийг тайтгаруулдаг гэнэ. Нора нийт есөн удаа Грэмми шагналыг хүртэж, гаргасан бүх цомог нь Биллбордийн алтан цомгоор шалгарч, дэлхий даяар 40 орчим сая хувь борлогдсон. Гэхдээ тэр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэж, элдэв дуулиан, шуугианд орооцолдоггүй. “Нэр алдарт живж болохгүйг аав маань үргэлж сануулдаг байсан. Алдартай хvн хэрхэн биеэ авч явдгыг, бусадтай хэрхэн харилцах ёстойг одоо мэддэг болсон. Олны ємнє удаан байвал єєрийгєє хянахын аргагvй болтлоо цухалдах vе мэдээж гардаг л даа. Гэхдээ бусдад буруугаа тохож болохгvй. Єєрийгєє ялахгvй бол амьдрал утгагvй шүү дээ” хэмээн жааз гүнж өгүүлжээ. Нохойгоо салхилуулж, найзуудтайгаа нийлж хоол хийн, хөгжим зохион энгийнээс энгийн амьдардаг жааз гүнж аль хэдийн 30 хүрсэн ч түүний титмийг авах дуучин хараахан гарч ирээгүй л байна.

Тогтуун

Бүлээн, зөөлөн, энхрий, ялдам

Tuesday, October 19, 2010

Angel -- Blue October

Хоёр дахь намар...

Өнгөрсөн аравдугаар сар...Хичээл тарах үе...Сургалтын албаны үүдэнд зогсож байсан. Хараад л зогсоод баймаар. Маргаашаас нь харцаараа хайж эхэлсэн. Тэгээд олсон, харсан, баярласан. Тэрнээс хойш...яг адилхан өдрүүд ээлжлээд л...хэрвээ чамайг харчих юм бол тэр өдөр нэг л сайхан, сэтгэл дүүрэн. Одоо-дахиад нэг аравдугаар сар ирчихэж. Харцаараа хайдаг, харахаараа баярладаг, чимээгүйхэн инээмсэглэдэг, тэгээд жаахан гунигтай болчихдог...яг л хэвээрээ.

Monday, October 18, 2010

Өнөөдөр чиний хажуугаар зөрөхдөө бодсон бодол

Хэрвээ болдогсон бол...чамайг нэг хулгайлахсан. Би бол аварга, бас ид шидтэн Тиловало. Бүгд унтаж байхад гэрт нь сэмээрхэн ороод, чамайг өргөөд гарна. Дулаахан тэвэрт чи сэрэхгүй унтаад л... Хоёулаа эндээс зөндөө хол газар очно. Нэг тийм дулаахан, салхи зөөлхөн үлээсэн...Үсээр чинь тоглон наадах тийм салхи...Би чамайг илбэдчихсэн болохоор муухай ааш, зөрүүд зан, догшин авир хэнээс ч гарахгүй. Тэгээд ойн цоорхой дахь бяцхан модон байшиндаа чамтай хамт амьдран сууна. Болдогсон бол...

Tuesday, September 28, 2010

Кондуктор "ах"

"Уучлаарай, долоон цагаас өмнө оюутны билет үйлчлэхгүй, мөнгөө төлж сууна уу". Инээд алдсан, баясгалантай царайтай, бас болоогүй ээ дуу аялчихсан байгаа юм. Анх удаа л тийм жаргалтай царайтай кондуктор залууг харлаа. Мэргэжил нэгтнүүд нь ихэнхдээ муухай ааштай, хэрүүлч эгч нараар төсөөлөгддөг дөө. Мм? Би ч инээмсэглэсэн царай, соёлтой занд нь дуртайяа мөнгөө төлсөн. Гэхдээ маргаашнаас долоон цаг болохоор автобусанд сууж байна аа. :р 300 төгрөг-3 марлборо, эсвэл 2 чупс, 1 тэсо зайрмаг, 6 мишка чихрийн мөнгө шд. Хаха. Одоо ажил дээрээ боорцог идээд, цай уугаад, блог бичээд, уншаад...Ингэсгээд ангийнхаа хамгийн хөөрхөн охинтой уулзаж, хамт найртай сайхан Найра кафе руугаа орлоо. Лхагва гаригийн өглөө...

Friday, September 24, 2010

Бүрхэг байдал

Давтагдсаар байгаад ялгагдахаа больсон өдрүүд. Өглөөний 6.00 цаг. Нар арай л мандаагүй. 
Гэрийнхэн зүүдний ертөнцөөсөө хараахан тасраагүй. Хэдэн жилийн цас бороо, салхи шороо, бас хүйтэн харцнуудад даруулсан цонхоор зэвхий даасан тэнгэр, саарал хот. Тахианы хүүхдийг талхтай хамт иднэ. Тэгээд аяга хар кофе. "Унш гэж хэн ч намайг албадаагүй ч, Уншихгүй л бол амьдрал минь хоосон өнгөрчих юм шиг санагдах нөгөө л хэдэн ном...Г.А"
Хоёр цагын дараа. Кэт, чихэвчний хөгжим, ташаандаа шивээстэй рок янзагны зурагтай, саарал үүргэвч. Ихэнхдээ. Төмөр зам-Сүхийн талбай. Эгц дээрээс нарны хурц туяа. Ядаргаатай, залхмаар. Замдаа нэг янжуур. Марлборо лайт. Татмааргүй санагддаг ч аль хэдийн асаачихсан зогсож байдаг. Утаа нь уушиг руу, толгой руу, эсвэл агаарт. Яг хаашаа ороод гараад байгааг нь ялгадаггүй. Тамхины дараах тааламжтай амт. Чих дуу сорно. HIM, Nirvana, Kino, Velvet underground, Janis joplin. Нэмэх нь Lily Allen-Who'd have known, Tatar-Gantsaaraa.
Манай сургууль-ягаан сургууль. Хажууд нь саарал барилга, хааны хөшөөтэй том барилга, их зам. Хамгийн гол нь зөндөө зөндөө... beautiful girls all over the world (school) . Нүд баясана. Энэнээс цааш хэтрэхгүй. Гунигтай юм...
Хулганы нүх шиг жижигхэн ангиудад орно. Яагаад гэвэл манайх цөөхүүлээ. Улиг болсон хичээл. Хичээлийн хэнээтэн Тиловало нэг л их идэвх царайлж, хамгийн урд сууна. Гэхдээ "Сургууль нураасай" Нисванисаас арай өөр хэлбэр. Өдөрт дөрвөн цагийн хичээл. Завсарлагаанаар хүүхдүүдтэй нийлж, наалдаж, коридор, буфет, цай хоолны газар эргэлдээстэй. Бас 4 10 ийг хайж, харуулдаастай. Хэрвээ Гэгээнийг харвал бүтэн өдөржин баяртай байдаг. Зарим өдөр янз бүрийн хүмүүс толгой дотор ээлжилж ороод л гараад л...
Өдрийн 15.00. Ура! Сүүлчийн хонх дуугарав. Хүнсний мухлаг. Мак-алимтай цай, шоколадтай жигнэмэг, чупс чупч чупс. Дараагын маршрут Сүхийн талбай-Урт цагааны үзүүр хүртэл. Ажил ажил ажил. Хэцүү, зугтмаар санагдаг. Гэхдээ олон тохиолдохгүй л дээ тийм өдрүүд. Лав май жоб. Зав гарвал даалгавраа хийнэ.
Орой 21.00. Home, sweet home. Хамгийн сайхан газар, хайртай хүмүүс. Гал тогооноос хоолны үнэр ханхална. Өрөөнд бяцханууд хичээлээ хийнэ. Гэхдээ хичээлээ хийхээс илүүтэй хоорондоо дэмий юм ярих нь харагддаг. Болиулах гэж оролдоно. Ихэнх оролдлого бүтэлгүйтээд байдаг юм. Аав ээж хоёр диван дээр сууж зурагт үзнэ, сонин сэтгүүл гарчиглана, хувцас индүүднэ, юм бичнэ. Тэр хоорондоо ам хуурайгүй ярина. Гэхдээ "чалчих" гэдэг үг тохирохгүй.Харин би  гэрийн даалгавраа хийнэ. За за, бараг хийдэггүй юм. Ном уншиж, ямар нэгэн юм бичиж, бас кино үздэг. Тэгсгээд "нөгөө ертөнц рүү одно". Маргааш энэ тойрог дахиад л давтагдана. Хэзээ ч дуусах юм бүү мэд.




Monday, September 20, 2010

Casanova

Олон хоногийн статус нь. Юу гэж байгаа юм? асуусан. Хэрвээ би нэг хүнд дургүй, үзэн яддаг бол тэр хүн миний хувьд Касанова гэнэ ээ.

Saturday, September 11, 2010

Утасгүй болов

Утсаа хаяцан. Тхххх. Шаал балай ийн. Гэхдээ яахав яахав. Хэд хоног утасгүй байж үзье. :) Хуруу амар. Гэхдээ энэ чинь хэд хоног хөгжим сонсохгүй явна гэсэн үг. Хмммммм :( За за. Чих амар.
Чи нэг өдөр утсаа хаяад, тэрийг нь би олвол...Яасан гоё :) Би утсан дээрх зургийг чинь үзээд, гэхдээ мессежийг нь уншихгүй ээ за. (Нууцаар уншина л даа) Тэгээд чи утас руугаа залгана. Би авна. Ярина. Буцааж өгнө. Тэгээд хоёулаа бие биенийгээ мэддэг болно. Таарахдаа мэндэлдэг болно. Тэгээд "сайнуу" гэж хэлнэ. Инээмсэглэнэ. Тэгээд тэгээд тэгээд...Даанч чи утсаа хаяах ч юмуу, үгүй ч юмуу, тэрийг нь би олох ч юмуу, үгүй ч юмуу...Гэхдээ л quezas quezas :) Өөр зөндөө олон quezas quezas. Хорвоо тэр чигээрээ quezas quezas. Юу болохыг хэн ч таахгүй.

Friday, September 10, 2010

болоосой...

Thursday, September 9, 2010

quezas quezas-maybe maybe-magad ugui shuu dee




"Магадгүй" гэдэг нь "мэдэхгүй"-ээс сайхан үг. Тал дундуур ч, итгэл найдварын очтой :)  

Eternal first

Мөнхийн гэрэл, Үүрдийн гэгээ. Наймын тоонууд, өвдсөн мэтээр нүдээ буддаг, өөрийгөө шархлуулж ханамж авах, түүхий будаа, hitone реклам, загвар өмсөгч найз залуу, Хөгжил хотхон гэх мэт түүний тухай бусдын ярианд чих тавьж, амтархан сонсоно. Догдлол, түгшилт...гэсэн ч инээмсэглэл тодроостой.