Давтагдсаар байгаад ялгагдахаа больсон өдрүүд. Өглөөний 6.00 цаг. Нар арай л мандаагүй.
Гэрийнхэн зүүдний ертөнцөөсөө хараахан тасраагүй. Хэдэн жилийн цас бороо, салхи шороо, бас хүйтэн харцнуудад даруулсан цонхоор зэвхий даасан тэнгэр, саарал хот. Тахианы хүүхдийг талхтай хамт иднэ. Тэгээд аяга хар кофе. "Унш гэж хэн ч намайг албадаагүй ч, Уншихгүй л бол амьдрал минь хоосон өнгөрчих юм шиг санагдах нөгөө л хэдэн ном...Г.А"
Хоёр цагын дараа. Кэт, чихэвчний хөгжим, ташаандаа шивээстэй рок янзагны зурагтай, саарал үүргэвч. Ихэнхдээ. Төмөр зам-Сүхийн талбай. Эгц дээрээс нарны хурц туяа. Ядаргаатай, залхмаар. Замдаа нэг янжуур. Марлборо лайт. Татмааргүй санагддаг ч аль хэдийн асаачихсан зогсож байдаг. Утаа нь уушиг руу, толгой руу, эсвэл агаарт. Яг хаашаа ороод гараад байгааг нь ялгадаггүй. Тамхины дараах тааламжтай амт. Чих дуу сорно. HIM, Nirvana, Kino, Velvet underground, Janis joplin. Нэмэх нь Lily Allen-Who'd have known, Tatar-Gantsaaraa.
Манай сургууль-ягаан сургууль. Хажууд нь саарал барилга, хааны хөшөөтэй том барилга, их зам. Хамгийн гол нь зөндөө зөндөө... beautiful girls all over the world (school) . Нүд баясана. Энэнээс цааш хэтрэхгүй. Гунигтай юм...
Хулганы нүх шиг жижигхэн ангиудад орно. Яагаад гэвэл манайх цөөхүүлээ. Улиг болсон хичээл. Хичээлийн хэнээтэн Тиловало нэг л их идэвх царайлж, хамгийн урд сууна. Гэхдээ "Сургууль нураасай" Нисванисаас арай өөр хэлбэр. Өдөрт дөрвөн цагийн хичээл. Завсарлагаанаар хүүхдүүдтэй нийлж, наалдаж, коридор, буфет, цай хоолны газар эргэлдээстэй. Бас 4 10 ийг хайж, харуулдаастай. Хэрвээ Гэгээнийг харвал бүтэн өдөржин баяртай байдаг. Зарим өдөр янз бүрийн хүмүүс толгой дотор ээлжилж ороод л гараад л...
Өдрийн 15.00. Ура! Сүүлчийн хонх дуугарав. Хүнсний мухлаг. Мак-алимтай цай, шоколадтай жигнэмэг, чупс чупч чупс. Дараагын маршрут Сүхийн талбай-Урт цагааны үзүүр хүртэл. Ажил ажил ажил. Хэцүү, зугтмаар санагдаг. Гэхдээ олон тохиолдохгүй л дээ тийм өдрүүд. Лав май жоб. Зав гарвал даалгавраа хийнэ.
Орой 21.00. Home, sweet home. Хамгийн сайхан газар, хайртай хүмүүс. Гал тогооноос хоолны үнэр ханхална. Өрөөнд бяцханууд хичээлээ хийнэ. Гэхдээ хичээлээ хийхээс илүүтэй хоорондоо дэмий юм ярих нь харагддаг. Болиулах гэж оролдоно. Ихэнх оролдлого бүтэлгүйтээд байдаг юм. Аав ээж хоёр диван дээр сууж зурагт үзнэ, сонин сэтгүүл гарчиглана, хувцас индүүднэ, юм бичнэ. Тэр хоорондоо ам хуурайгүй ярина. Гэхдээ "чалчих" гэдэг үг тохирохгүй.Харин би гэрийн даалгавраа хийнэ. За за, бараг хийдэггүй юм. Ном уншиж, ямар нэгэн юм бичиж, бас кино үздэг. Тэгсгээд "нөгөө ертөнц рүү одно". Маргааш энэ тойрог дахиад л давтагдана. Хэзээ ч дуусах юм бүү мэд.

0 comments:
Post a Comment