5,6 сарын хоосон, тунгалаг өдрүүдийг мөр бүхэндээ шингээсэн дуунууд:
Madness- Зочин
Adele- Make you feel my love
Carpenters- Rainy days and mondays
The noodles- Tomorrow and yesterday
The noodles- Fool's song
Ариунаа- Чамтай бас чамгүй
Булсара- Алс энд
PJ- Ганцаараа
Deep purple- Highway star
Ocean's 11- Явах цаг боллоо
Velvet underground-Your pale blue eyes
Маршрут:
08:00- Миний гэр-Урт цагааны гудамж
21:00- Урт цагааны гудамж-Миний гэр
Өдөр алгасахгүй уулздаг хүн:
Чебурашка
Өдөр алгасахгүй уулзахыг хүсч буй хүн:Байхгүй
Ном:
"Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй" Аюурзана
"Баяртай гуниг минь" Батзаяа
Хүсэл:
Хүн болгон нь бие биенээ таньдаг хэрнээ хэн хэндээ саад болдоггүй жижигхэн суурин/тосгон/сумын төвд амьдрах. 2 өрөөтэй, бяцхан, чулуун байшинд амьдрана. Манай хашаанд гурван бургас ургадаг, бас би таван тахиа, хоёр үнээтэй. Энэ магадгүй хэзээ ч бүтэхгүй байж болох юм. Гэхдээ ингээд бүтэхгүй гэж хэлснээрээ өөрийнхөө хүслийг үгүйсгэж, биелэх боломжийг нь нураадаг ч юм билүү. "Хүсэл мөрөөдөлдөө би үнэнч явсангүй, Хүсэл минь ч мөн адил" Энэ мөр санаанд орж байна.
Би Тиловалод бодож байгаагаас нь ч илүү хайртай. Бас аймшигтай их үзэн яддаг. Тэгээд энэ дууг зориулаад нэг жил блогтоо юу ч бичихгүй ээ. Яг жилийн дараа шинэ бичлэгээ оруулна. Тэр үед би байхгүй ч байж болох...
Эр хүн!
9 years ago
2 comments:
ter odiig toirtol jil hangaltgu tiimes end naag bitii gantsaarang uldeegeere..bi chamar od toirulahaa bolilo
Jil bolchloo sh de.
Post a Comment