Wednesday, April 20, 2011

Хүлээс

Шааал балай юм. Яг одоо мэдэрч, бодож байгаа бүхнээ блогтоо бичие гэсэн нэг л эвгүй, тухгүй санагдаад больчлоо. "Нээрээ тэр миний блогийг мэдэх юм байна шд, Тэр уншвал яг тэгж бодно даа, зааза дотроо л хадгалаад явахаас..." Ингэж бодохтой зэрэгцээд нөгөө бичих гэсэн хүсэл алга болчиж. Өөө арай ч дээ. Тамхи асаах гэсэн чинь энэ зөөгч үнсний сав өгөхгүй байна ш дээ. Хмм Кофи эмпайр тамхигүй орчин болчиж. Новш гэж.
Хэн нэгэнд хэлмээр, хиймээр зүйлс зөндөө байгаа ч бас дотроо л хадгалцан. Яг л мөсөн уул шиг. Бүх мэдрэмж, бодол санааны 10 хувь нь л гарч ирнэ. 90 хувь нь дотрийг бүрхэж. Гэхдээ тэр 10 хувь 90 хувь болдог цөөхөн тохиолдол байгаа л даа. Зарим нэг нөхдүүдтэй хамт байх үед. Хажууд нь байхдаа би юунд ч санаа зовдоггүй, айдаггүй, бас ингэж хэлвэл тэгэх болов уу, тэгвэл яах бол гэсэн бодол ч байхгүй. Асар их амар амгалан, эрх чөлөөний агаарын даралт. Болдогсон бол тэгээд үүрд хамт баймаар. Даанч цаг хугацаа бүхнийг өөрчилдөг. Гунигтай юм. Цаг хугацааны уртад өөрчлөгддөггүй зүйл байдаг болов уу?

3 comments:

Anonymous said...

nar sar uurchlugdku bh uheh ch bas turuh uurchlugduj magadguu

Anima said...

Nda bs tim mdremj torood bna. Uulzaad suuhaar ym yrimaar, gsn ch il gargaj bolku, neg tim ym hiimer daanch hiij blku. Ingechih ch ym shg sanagdaad....


Whuaaaaaaaaaaaaaaa, buur orilmoor sangdchlaa.

by the way, 2ulangiinh n uulzalt yu bljeen. ireh 7 honogiin due to ajliin tolovlogoond oruulah hrgtei

Тиловало said...

Anok- Thank u 4 comment
Anim- Kue mun ajil heregch huuhen shuu, shine dugaartai bolzon, oroi yrii za :)