Хамгийн сүүлд хэзээ, хэзээ яагаад уйлснаа бодлоо. Надаас бороо асгарсан сүүлийн гурван тохиолдол нэг л хүнээс болсон байна. Гэхдээ тэр хүний буруу биш, би л хүссэн, бодсон шиг нь сайн байгаагүй болохоороо өөрөө ч их загнуулж, түүнийг ч уурлуулсан. Болилоо, эндээс явья гэж бодсоны эцэст....бөмбөрийн нижэгнээн... үлдэхээр шийдлээ. Нэгэнт л чадна гээд эхэлсэн юм чинь ингээд замаас нь хаяад яах юм. Цаашаа зөндөө олон хэцүү асуудал гарж л таараа. Тэр болгонд ингээд болилоо, буцлаа гээд орхих уу? Үгүй шүү. Гараа халаасандаа хийгээд, амандаа чупсаа хүлхээд, чихэвчээ зүүгээд анх харсан тэр зүг рүүгээ алхаж байна.
3 comments:
zee ze negent shiidsen bol amjilt
Zov shd, never give up
amjilt
Post a Comment