Даваа. 14:30. 108б. Англи хэл. Тэд нар хичээлээ хийж байна. “Ангиас муухай үнэр үнэртээд байна. Би гармаар байна” Анук ингэж хэлээд ширээ дэрлээд л, шанаагаа тулаад л эсвэл миний мөрийг налж. Өнөөдөр ажил руу явахгүй. Гэхдээ зөндөө ажилтай. “Багш та хоёрыг ажиглаад байна ш дээ” Амараагийн анхааруулга. Хэхэ. Хамаагүй ээ... Гадаа хавар болчихсон байна лээ. Хүйтэн мөртлөө дулаахан. Салхи үлээгээд ч байгаа юм шиг, үнсээд ч байгаа юм шиг. Хмммм үнсүүлмээр, үнсмээр санагдаад л. Яаааг хавар шүү. “Чи битгий хаварт хамаг хэргийг чихээд бай” гэнээ Анук. Утсан дээр нь миний аль дээр үед өгсөн дуунууд одоо болтол. Сонсож байна. Жилийн өмнө сонсож байсан дуунууд. Katie Melua, Chet Baker, Emilie Simon, CSS, Dexter Gordon...Төв номын сан, Лолита, чихэвчний хөгжим, жижиг халуун сав. Хэнтэй ч бараг юу ч ярихгүй...Носталгиа. Жилийн дараа хаана, юу хийгээд сууж байх...Эргээд харахад...Мөр бүхэн цагаан байх ёстой юу? Дахиад л Анук: “Дүүрэн цэг” Цэг-эхлэл бас төгсгөл. Гурван цэг эргэлзээ шиг харагддаг. “Эргэлзээ бол адаг” С.Анудар
1 comments:
Nostalgia=Obsession
Post a Comment