Өглөө сэрсэн цаг: 05:30
Өглөө боссон цаг: 06:00
Өглөө хийсэн зүйл: Л вөрд үзсэн
Өнөөдөржин чагнасан дуу: Амай-Би чамд хайртай
Өнөөдөр хийсэн сайн үйлүүд: Ганц ч цаг хичээл таслаагүй, нэг ч тамхи татаагүй, огт чихэр идээгүй
Өнөөдрийн хамгийн муухай явдал: Сургуулиас ажил руу алхах замд мпний цэнэг дууссан
Өнөөдрийн хамгийн сайхан явдал: Сүүлийн цаг шалгалттай байсан. Чадахаа хийгээд, чадахгүйгээ хуулаад, бүтэхгүйг нь орхиод үлдсэн цагт нь цаасан дээр нэг хүний нэрийг яагаад ч юм бүү мэд, зөнгөөрөө л бичээд хаясан. Тойруулж од зураад ч байх шиг. Яг зурж дуусахад утасны чичиргээ. Тэр хүнээс дуудлага ирж байна. Гэхдээ утсаа аваагүй л дээ. Хүсэхгүй байсан юм. Тэгэхдээ л баяртай.
Өнөөдрийн анхны: Сургуулийн цайны газраас анх удаа мантан бууз авч идэж үзлээ. Үгүй яахав дээ
Өнөөдрийн гайхашрал: Хэдэн сарын өмнө нэг хүнтэй хамт хоол иднэ гэж хэлсэн гэнэ ээ. Тэр хүн нь санууллаа. Би тэгж хэлсэн юм байх даа гэж хэсэг гайхав. Ойрд байнга юм мартаад байна. Яаж байгаа юм бол доо, энэ толгой тархи нь. Ямар ч байсан дараа долоо хоногт Найрад уулзахаар тогтсон.
Өнөөдрийн төгсгөл: Ажлаа дуусаад халуун витамин С уунгаа дахиад л Амайгийн "Би чамд хайртай"-г сонсон блогтоо "өнөөдөр"-ийг авч үлдэх оролдлого хийж байна.