Friday, December 31, 2010

Где моя любимая?



Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.


Аюурын энэ мөртүүдийг Төв номын санд өнгөрсөн хавар анх уншиж байсан юм байна. Дулаарч байна гэж баярлаж байсан маань тэгэхэд ор мөргүй л арилчих шиг болж билээ. Өмнөх жил тийшээ хичээлээ хийх гэж ордог байсан ч хэзээ ч хичээлийн номоо уншиж байгаагүй. Дандаа уран зохиолын ном захиалчихдаг байсан юм :p . Набоков, Вольтер, С.Анудар, Өлзий, Аюурын олддоггүй анхных нь номууд гээд л. Харин сая 2046-47.blogspot-оос энэ шүлгийг дахиж уншлаа. Одоо уншихад анхны сэтгэгдэл шиг гуниг төрөхгүй байна. Энэ хүйтэн, цагаан биш саарал өвөл удахгүй дуусна.Хавар, зун, намар...дахиад л өвөл. Цаг мөч ингээд л урсаад байна. Тэр бүгдийн хойноос гуниглалаа гээд яах ч юм билээ. Эсвэл гуниглах дуртай хүмүүс ингээд л нэг шалтаг олчихдог ч юм бил үү. Ингэхэд ер нь гунигийг хэн сөрөг, муухай, “биш” мэдрэмжийн жагсаалтад оруулсан юм бэ, ммм? Хэн ч тэгсэн бай бид нар өөрсдөө л жагсаалтаа зохиож болох юм чинь. Гуниг бол сайхан мэдрэмжүүдийн нэг. Гунигийн араас зайрмаг, чупс, сайн кино, сайхан шүлэг, “Шөнийн галт тэрэг”-ийн “Цэнхэр шувуу”, хөтлөлцөн алхах, үнсэлт, тэврэлт, дулаан үгс зэрэг эд зүйлс болоод үйл хөдлөл орно. Гэхдээ эерэг мэдрэмжийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цааш тасралтгүй үргэлжилнэ. Үргэлжлэл нь алхам бүрт  тасралтгүй баяжинааа. Нэг жилийн өмнөх “Гоодаль”-ийн хуудаснаас “Шинэ он. Шинэ алхам. Алхам бүр ялалт” гэснийг уншсан. Алхам бүр ялалт. Нэг алхам бас нэг алдаа. Заримдаа ононо. Алдаа хүртэл ялалт. Үргэлж ялна, би, бид, бүгд. Үгүй ядахдаа л алдаан дээрээ суралцах нь нэг ялалт гэж бодоод л өөрсдийгөө тайвшруулах. Арга ядсан ч юм шиг. Хөөрхий дөө би, бид. Заримдаа. Харин яг одоо бол Бадар-Ууган сонсож, хар кофе ууна. Жаахан гашуувтар. Арай ихдүүлчиж. Эсвэл чихэр нь багадаж. “Яг одоо” гэдэг ч эргэлзээтэй. Ингэж бичихтэй зэрэгцэн, “одоо” надаас холдож...Ирээдүй дэргэд отно. Хүлээж бай, одоохон. Цаг цаг цаг-чаг чаг чаг. Тэд нар цагтай уралддаг гэсэн. Харин би цагыг тоохгүй ээ. Зүгээр л хийх ёстойгоо, заримдаа дуртай юмаа хийнэ. Тэрнээс биш цагтай ч, тэд нартай ч уралдаж гүйх хүсэл алга. Өмнө нь хойно нь орох хэнд хамаатай юм? Нэгэнт алга болохоос хойш ямар ч ялгаагүй. Юу ч хийж, яаж ч байлаа гэсэн үхнэ. Тийм болохоор амьдарч байгаа энэ үедээ хүссэнээрээ байх. Амт бүрийг мэдрэх. Зөв бурууг нь мэдэхгүй. Гэхдээ маргааш өөрөөр ярьж ч болно.
Бадар-Ууганы дуунууд их гоё юмаа. Чихээр дамжаад зүрх рүү нэвтэрч, тэгснээ бүх биеэр тархах, мм? Дотно аялгуу. Тансаг үгс. “Саргүй шөнийн сувдан шүүдрийг шимсэн цэцэгс сэрүүн байна. Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг сэрүүн цэцэгс сонссон болов уу”, “Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө. Хонгор жаахан чамтайгаа би ай хө, ханилахын заяа ч дутлаа даа хө”, “Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ”, “Я спросил у ясенья, где моя любимая”. Где, где, где?

Thursday, December 30, 2010

Гарчиггүй ээээээ


Сайханнн амарч аваад ажилдаа орсон. Хэдхэн хоног ажлаад дахиад шинэ жил гээд амарчлаашд. Лалалалалала. Өчигдөр 1-11Б ангийхантайгаа уулзсан. Гоё байгаагүй ээ, надад лав. Угаасаа хамт олны цугларалт, баяр наадамд дургүй. Тийм үед ерөөсөө enjoy болж чаддаггүй. Улам ч их ганцаардах шиг сонин мэдрэмж. Нэг хүүхэд –Тиловало их чалчаа болсон байна гэсэн. Хэхэ. Миний чалчаа гэж юу байхав, жинхэнэ яриа хүний хажууд бол асар дуугүй хүн шүү дээ. Өглөө гэрээ цэвэрлэсэн. Хувцсаа угаасан. Номын сангаа цэгцэлсэн юм байна. Ким Ки Дукын “The bow”-г үзсэн. Далай, завь, өвөө, охин, загасчлахаар үе үе ирдэг хүмүүс. Тэдэнтэй хамт ирсэн нэг залуу. Нум сум, хуучир хөгжим. Ким Ки Дукын бусад кинотой адил харилцан яриа бараг байхгүй. Гэсэн ч сонирхолтой.  Одоо дүү нартаа бэлэг сонгохоор гарлаа. Юу авч өгдөг юм билээ?

Tuesday, December 28, 2010

Гарчиггүй ээ

Өчигдөр л гэхэд найз охинтой гэгдэж байсан бол одоо back to myself.
-Hello, I’m Tilovalo.
-Hi, me too гэжийвэл яахуу, хэхэ. “Хэн ч хэнийг ч хэзээ ч мартахгүй. Тэгээд хэн хэн нь зөв хүнээ хурдан олоод, удаан хамт байх болтугай :)

Saturday, December 25, 2010

Гарчиггүй

Friday, December 24, 2010

Merry christilovalosmas!



Goodbye, 18. Hello 19 :)

Wednesday, December 22, 2010

Doubt or “?”


Эргэлзээ бол адаг” гэж С.Анудар 4 биш 4-төө бичсэн байдаг билүү? Юу билээ?
Хэрвээ эргэлзэж л байгаа бол шууд орхих нь зөв байх, тиймүү?  Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг хүн бас юмс. Хүсээд ч байгаа юм шиг, хүсэхгүй ч байгаа юм шиг  санагдаж. Хол байхаар, харахгүй удахаар уулзмаар, үнсмээр, тэвэрмээр, хөтлөөд алхмаар...Харин уулзангуут тэр хүслүүд алга болчих юм, яагаад вэ? Үнэндээ бол тэр хүнд биш би өөртөө эргэлзээд байгаа юм болов уу???

Tuesday, December 21, 2010

Home is the best place


Хичээл, ном, дэвтэр, үзэг, бал, харандаа, баллуурыг хэсэгтээ л барихгүй, бараг хоё сар ягаан байшин тийш зүглэхгүй. Yeah yeah yeahs $%&*(@^^^^^++++$%%^  Ажлын ширээ, дарга, уулзалт ярилцлага, орчуулга, мэдээ сэлтээс ангид, долоо хоног саарал байшин руу явахгүй. Лалалалалалалалалалал.  Аз жаргалтай дэмий сэлгүүцлийн өдрүүд үргэлжилж байна. :d  “To do” биш “Doing list”:
-Бичкэн хүүхдүүд, том хүнүүст өглөөний цай бэлдэж өгөөд, хурдан явуулахыг бодох :p
-Гэрээ цэмцийлгэх
-Юунд ч үл санаа зовон, тааз ширтэн хэвтэнгээ тамхины утаа үүл болж, ямар дүрс үүсгэхийг ажиглах
 -“Гоодаль”-тай хамт дивандаа шигдэх
-Өдөрт нэг эсвэл гурван удаа “Миний зах” орж, үлдсэн жаахан цалингаа чупс, шоколад, боро, зайрмагнаас өгөөд дуусах
-Хажуу айл хана балбахыг сонсоогүй дүр эсгэж, хөгжмөө хамгийн чанга дээр нь орилуулах  (Одоогоор ЖУНО-гийн саундтракууд, Бэлла энд Себастьян, Мика, Шөнийн галт тэрэг, Мишээл, Ачболд, Ликке Ли нарт чих дурлаж байна)
-Кино кино кино кино. Тэгээд кино кино кино кино. Дахиад кино кино кино кино. Гэхдээ диван эсвэл сандал дээр сууж биш, зурагтын өмнө гэрт байгаа бүх хөнжлийг давхарлаж тавиад суух нь илүү тухтай юм байна лээ. (The kids are alright-Julianne Moore, All about my mother-Almadovar, Love my life-About  Japanese teen lesbians, Precious-Oprah Winfrey, Sex and the city-Carrie and her friends, Bright star-poet John Keats, 500 days of summer and The education-again and again…to be continued)
-“Сэтгүүлзүйн бичлэгийн үндэс” номыг уншихыг оролдоно. Хэсэг хугацааны дараа гарт байгаа ном “Эрх чөлөөтэй байхын урлаг”, “Зүүдний ном”, “Дурлалгүй ертөнцийн блюз” гээд солигдчихдог
-Ээжийн хаа нэгтээ нуусан чихрүүдийг хайж олох
-Гэрийнхний хувийн эд зүйлс, тэмдэглэлийн дэвтрийг нь нууцаар унших
-Альбом эргүүлж, хуучны зургууд үзэх
-Шүршүүрийн дор бүлээн дуслуудыг мэдэрч суух
-Орой ямар хоол хийх тухай бодох
-Цайгаа чанаж, хоолоо хийгээд тэднийг хүлээх...

Хэдхэн хоногийн дараа ажилдаа орлоо. Тэр болтол хамгийн хайртай хүн-өөртэйгөө цагийг ингээд л сайхан өнгөрүүлж байя
J Бодоод байсан чинь сүүлийн бараг зургаан сар ийм сайхан амарч байгаагүй юм байна. Бас өөртэйгөө ч үлдээгүй удаж. Хэчнээн их санасан юм бэ дээ, Тиловалогоо. “Хамтдаа” дуртай юмаа хийгээд, зөндөө их цэнэг авч, дараа долоо хоногоос ажлын их далай руу эрч хүчтэйгээр орно