Sunday, November 28, 2010

Харин?

Хүссэн бүхэн хүзүүгээр татахад хүлээж байсан шиг санагдахгүй юм. :(

Sunday, November 7, 2010

Амарч байхад л амьдрал сайхан...

Гэдэг үг Галсансүхийн нэг шүлэг дээр гардаг байхаа, мм? Одоо бол хичээлээ таслаад, өөртөө амралт өгөөд л сууж байна. Харин ажлаа бол таслах зориг, зүрх арай хүрэхгүй байгаан. Ступа нэттэй юм бээшд. Одоо ч бүр салахгүй нь л дээ. Хэн нэгэнтэй хамт орж ирээд, тэгээд хоёулаа урд урдаасаа хараад суунгаа бас мэссэнжэрдүүл... :) Тэр хүнээр таныг сонголоо шүү. Аанхаа таныг, тиймээ ээ. Тэгээд л холын холоос харилцдаг шигээ, тийм ойрхоноос мэссэнжэрдэхэд...хэхэ. Хөгжилтэй санагдаж байна. За энийг ямар ч байсан хийх зүйлсийн жагсаалтад орууллаа. Хаанаас тийм жагсаалт гараад ирэв ээ? Мммммм сая гэнэт тийм санаа төрлөө. Ер нь хүн бүр дээр тийм жагсаалт гаргана аа :р Хөгжилтэй юм байна. Тэгээд бүгдийг нь биелүүлвэл бүр ч гоё :)

Wednesday, November 3, 2010

Дурласан гүнж нарын нэг хохохо



XXI зууны жааз гүнж Нора Жонс


Буржгар үс, том алаг нүд, булбарай уруул, хүүхэд мэт гэнэн төрх...Харин тайзан дээр гарч, төгөлдөр хуурын ард суумагцаа л жааз эгшиглүүлж, хүчтэй, сэхүүн хоолойгоороо сонсогчдыг илбэдэх мэт. Энэ бол Америкийн хөгжимчин, дуучин Нора Жонс. Анхны дуу “Come away with me”-ээрээ л сонсогчдын чихийг зүрхтэй нь хамт эзэмдэж, хашир шүүмжлэгчид хүртэл хоёр гараа өргөх нь холгүй түүнийг хүлээн зөвшөөрч, бүх дэлхий Норад хайр зарласан юм. Түүнийг гарч ирэхээс өмнө жааз дуучин хөгжмийн ертөнцийн том шагналуудыг цөмийг нь түүнэ гэдэгт итгэх хүн ховор байлаа. Учир нь поп, r&b, хип хоп чиглэлийн уран бүтээлчид л хамгийн түрүүнд алдрын титмийг хүртдэг шүү дээ. Харин Энэтхэг аав, Америк ээжийн төрүүлсэн жааз гүнж хөгжмийн их тайзан дээр гарч ирэн, титмийг “булаачихсан”. Түүний 2002 онд гаргасан “Come away with me” цомог дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдож, эзэндээ “Шилдэг шинэ дуучин”, “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг цомог” гээд долоон Грэмми авчирсан юм. Дараа нь гаргасан “Not too late”, “Feels like home”, “The Fall” нь саяас дээш хувь зарагдаж, платиниум цомгоор шалгарсан юм. Орчин цагийн жааз гүнжийн амжилт эцэг, эх хоёроос нь удамшсан гэж хэлж болно. Түүний аав Рави Шанкар нь Энэтхэгийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, ситар хөгжимчин бол ээж Сю Жонес нь тоглолтын продюсер байв. Мөн ээж нь жааз хөгжмийн фэн байсан нь Норагийн уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн байдаг. “Намайг бага байхад жааз хөгжмийн пянзнууд гэрээр дүүрэн байдаг байсан. Билли Холидэй, Элла Фитзжералд, Билл Эванс гээд гайхамшигтай дуучдын цомгийг байнга сонсдог. Эхнээс нь дуустал дахин дахин сонсдог байж билээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагтаа дурдсан байдаг.
Нора Жонс бага байхаасаа л сүмийн найрал дууны хамтлагт дуулж, төгөлдөр хуурын хичээл авдаг байж. Түүнчлэн Хойд Техасын их сургуульд жааз төгөлдөр хуурчийн мэргэжлээр сурч байжээ. Гэхдээ тэрбээр жирийн нэгэн төгөлдөр хуурч болохыг хүссэнгүй. Түүнд илүү том зорилго, мөрөөдөл байлаа. Тиймээс 1999 онд сургуулиа орхиж, Нью-Йоркийг зорив. Шинэ хотод ирсэн эхний үедээ жааз клубүүдэд дуулдаг байлаа. Удалгүй түүний авьяасыг “Blue Note Records”-ийнхон анзаарч,  хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Арт Блэки, Хорацё Силвер, Жимми Смит нарын домогт жааз хөгжимчдийг төрүүлсэн “Blue Note Records”-т харьяалагдах болсон нь түүний алдрын замналд чухал алхам болсон юм. Тэрбээр хамгийн сайн хөгжмийн зохиолчидтой ажиллаж, авьяаслаг хамтлагуудтай хамтран тоглодог. Түүнчлэн “Foo fighters”, “
Dirty Dozen Brass”,  “Band Belle and Sebastian” зэрэг хамтлагтай хамтран уран бүтээлээ туурвисан. Тэр ч байтугай Рэй Чарльзийн сүүлчийн цомогт орсон “Here we go again” дууг хамтран дуулжээ. “Өөрийнхөө шүтдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэдэг мөрөөдөл биелэхтэй адил сайхан зүйл. Гэхдээ тэр үед би амар амгалангийн бүсээс нэлээн хол зогсож буйгаа мэдэрдэг” хэмээн Нора ярьж байжээ.
Жааз гүнж ихэнх дуугаа өөрөө зохиосон байдаг. Дуундаа өөрөө уусах мэт тоглодог нь үүнтэй холбоотой ч юм бил үү. 2007 онд бүтээсэн “Not too late” цомгынхоо дуунуудыг л гэхэд дараалсан их аялал тоглолтынхоо дундуур бичсэн гэдэг. Бүр “Blue Note Records”-ийхон хүртэл ганцаархнаа бүтэн цомог бэлэн болгосон гэдгийг нь  сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Мэдээж менежерүүд нь бэлэн цомгийг шууд л хэвлэн, худалдаанд гаргасан юм. Норагийн “Not too late” нь Аврил Лавиний “The best damn thing”, Линкин Паркийн “Minutes to midnight”-тай зэрэгцэн 2007 оны шилдэг цомгоор шалгарчээ. Харин одоогоор түүний гаргасан сүүлчийн цомог “The Fall” нь өмнөх бүтээлүүдээсээ өвөрмөц болж чадсан юм. Тэрбээр жаазыг рок, рүүт, экспериментал урсгалтай сүлж, бөмбөрийн цохилт нэлээд оруулж, шинэ аялгуу төрүүлжээ. Уран бүтээлдээ шинэ өнгө нэмэхийн зэрэгцээ тэрбээр өөрийгөө ч өөрчилсөн. Түүнийг жаахан охин шиг харагдуулдаг байсан урт үсээ богино хэлбэрээр сольж, энд тэнд байнга л даашинзтай үзэгдэх болжээ. Үсний засалт, хувцсаа сольсон шигээ долоон жил үерхсэн найз залуу Ли Александраа орхисон юм. “Ли бол миний хувьд бүх ертөнц гэсэн үг. Тэр манай хамтлагийн басс гитарчин болохоор цаг үргэлж хамт байдаг. Мөн миний мэдэх хамгийн сайн хүн, сайхан залуу” гэж Нора түүнийг тодорхойлж байлаа.
Түүний өөрчлөлтийн талаар асуусан сэтгүүлчид тэрбээр “Салалт, 30 нас, шинэ хамтлаг, богино үс, бас нэг нохой. Нора Жонсийн шилжилтийн үе” хэмээн товч бөгөөд тодорхой гэгч нь хариулсан байдаг.
Одоогоор жааз гүнж ганцаараа байгаа бөгөөд хувийн амьдралаас илүүтэй уран бүтээлдээ их цаг гаргаж байгаа.
Нора Жонс авьяаслаг дуучнаас гадна сайн жүжигчин. Гэхдээ ихэнх оддын адил арилжааны бүтээлд бус арт хаус киноны гол дүрд тоглосон билээ. Хонг Конгийн найруулагч Вонг Кар Вайн “My blueberry nights” буюу “Миний нэрсний үдшүүд” хэмээх кинонд өөрийгөө хайж буй зөөгч бүсгүй Элизабетийн дүрийг бүтээсэн байдаг.
Нора Жонс “Миний нэрсний үдшүүд” киноны дуу “The Story”-г бичиж, дуулсан юм. “Нью-Йоркт болсон шєнийн зураг авалтын дараа єглєєний 6.00 цагт гэртээ ирээд энэ дууг зохиосон юм. Ядарсандаа унах гэж байсан ч зvvн зvг рvv харсан цонхтой тєгєлдєр хуурынхаа єрєєнд ортол яг vvр цайж байсан. Мандах нарыг харж байх үед тэр дуу шууд л толгойд орж ирсэн” хэмээн Нора ярьжээ. Дахин кинонд тоглох эсэхийг нь асуусан сэтгүүлчид тэрбээр “Жуд Лоу шиг эр хvнд vнсvvлэхээр бол татгалзахгvй шүү” гэж хариулжээ. Харин хамтран тоглогч, дотны найз Жуд Лоу нь түүний тухай “Тэр хаана, юу хийхээ мэддэг. Мөн их хөгжилтэй, хүүхэд шиг зантай. Би минут бүрийг түүнтэй өнгөрүүлэхэд бэлэн байдаг” гэсэн юм. Тэрбээр кинонд байнга л нэрстэй бялуу иддэг. Ялангуяа сэтгэлээр унасан үедээ хэдэн зүмийг ч хамаагүй хурдан хурдан гээч нь халбагадан иддэг. Тэгвэл Нора амьдрал дээр ч сэтгэлээр унасан үедээ хоолонд донтдог аж. Гэхдээ нэрстэй бялуу биш бяслагтай гоймон, тахианы мах түүнийг тайтгаруулдаг гэнэ. Нора нийт есөн удаа Грэмми шагналыг хүртэж, гаргасан бүх цомог нь Биллбордийн алтан цомгоор шалгарч, дэлхий даяар 40 орчим сая хувь борлогдсон. Гэхдээ тэр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэж, элдэв дуулиан, шуугианд орооцолдоггүй. “Нэр алдарт живж болохгүйг аав маань үргэлж сануулдаг байсан. Алдартай хvн хэрхэн биеэ авч явдгыг, бусадтай хэрхэн харилцах ёстойг одоо мэддэг болсон. Олны ємнє удаан байвал єєрийгєє хянахын аргагvй болтлоо цухалдах vе мэдээж гардаг л даа. Гэхдээ бусдад буруугаа тохож болохгvй. Єєрийгєє ялахгvй бол амьдрал утгагvй шүү дээ” хэмээн жааз гүнж өгүүлжээ. Нохойгоо салхилуулж, найзуудтайгаа нийлж хоол хийн, хөгжим зохион энгийнээс энгийн амьдардаг жааз гүнж аль хэдийн 30 хүрсэн ч түүний титмийг авах дуучин хараахан гарч ирээгүй л байна.

Тогтуун

Бүлээн, зөөлөн, энхрий, ялдам