Wednesday, April 27, 2011

Little boring girl

"Үг бол хамгийн хүчтэй зэвсэг". Хов хоосон. Яасан ч эмзэгхэн юм. Эсвэл ийм хэврэг, хямдхан байж л дээ. Галсансүхийн шүлгэн дээр гардаг шиг- ...Тайвшуурлах иллэг л байж...За зүгээр дээ, угаасаа тэр сэтгэгдэл, мэдрэмж тийм хүчтэй байгаагүй. Анхнаасаа л, тийм биз дээ Тило? Орой явахдаа мп ний дуунуудаа солих юм шүү. Өчигдөр авсан тэр киног ч хэзээ ч үзэхгүй ээ.
"Бүх юм цагтай, цаг нь ирнэ... Чиний цаг ирнэ.
Ирэхэд нь харин бэлэн байж байх нь л чухал..."

Wednesday, April 20, 2011

Хүлээс

Шааал балай юм. Яг одоо мэдэрч, бодож байгаа бүхнээ блогтоо бичие гэсэн нэг л эвгүй, тухгүй санагдаад больчлоо. "Нээрээ тэр миний блогийг мэдэх юм байна шд, Тэр уншвал яг тэгж бодно даа, зааза дотроо л хадгалаад явахаас..." Ингэж бодохтой зэрэгцээд нөгөө бичих гэсэн хүсэл алга болчиж. Өөө арай ч дээ. Тамхи асаах гэсэн чинь энэ зөөгч үнсний сав өгөхгүй байна ш дээ. Хмм Кофи эмпайр тамхигүй орчин болчиж. Новш гэж.
Хэн нэгэнд хэлмээр, хиймээр зүйлс зөндөө байгаа ч бас дотроо л хадгалцан. Яг л мөсөн уул шиг. Бүх мэдрэмж, бодол санааны 10 хувь нь л гарч ирнэ. 90 хувь нь дотрийг бүрхэж. Гэхдээ тэр 10 хувь 90 хувь болдог цөөхөн тохиолдол байгаа л даа. Зарим нэг нөхдүүдтэй хамт байх үед. Хажууд нь байхдаа би юунд ч санаа зовдоггүй, айдаггүй, бас ингэж хэлвэл тэгэх болов уу, тэгвэл яах бол гэсэн бодол ч байхгүй. Асар их амар амгалан, эрх чөлөөний агаарын даралт. Болдогсон бол тэгээд үүрд хамт баймаар. Даанч цаг хугацаа бүхнийг өөрчилдөг. Гунигтай юм. Цаг хугацааны уртад өөрчлөгддөггүй зүйл байдаг болов уу?

Thursday, April 7, 2011

Crystal

Дулаахан хөнжил, сэрүүлэг-хүүхдүүд, Сүндэрьяа-Хаалгагүй цамхаг, шарсан өндөг, сүүтэй кофе, цагаан машин, Musiophylac, "Эх сурвалж", найртай Найра, дулаан дотно, ягаан байшин, гал цог, таалагдсан таалагдсан, хоёр ес, хамт зургуулаа, Босфор караоке, White Stripes-7 nation army, 98 оноо, солгой хоолой, олны дундуур...Ногоон машин, гэрэл зурагчин, хорооллын эцэс, гэр хороолол, аваргын багш, хүндлэх сэтгэл, эргээд харахад, 18.00 цаг, мэргэжилтний 20, хар оймс, Тэкист Тэкист, шарсан банш, нөгөө л орчин, загварын шоу, энгийн өвөрмөц, кока кола, hiding place, бид хоёр, дүлийрсэн ч мартахгүй, компьютер гацалт, hiding place, дотно алс, тэр эгч, 00.00 цаг, шинэ өдөр, ээжийн дуудлага, "Одоо харилаа"...

Wednesday, April 6, 2011

Падам падам падам

...Лхагва гариг минь зүүд шиг нов ногоон өнгөтэй
Лаа бариад тэмтчин явах шиг хүн-урсгалын дунд би хөлөө олох гэж зовдог
Хүчилтөрөгч дутагдаж, амьсгал давчдаж, харц минь харанхуйлж,
Хүйтэн агаар залгилж, хөндий тал руу дурандах шиг уужруулдаг өдөр...
Б.Галсансүх "Миний долоо хоног"-оос

...Standing in the way of control
You live your life
Survive the only way that you know...
"Standing in the way of control" by The gossip

Tuesday, April 5, 2011

Wednesday


…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

Sunday, April 3, 2011

Be...


Хамгийн сүүлд хэзээ, хэзээ яагаад уйлснаа бодлоо. Надаас бороо асгарсан сүүлийн гурван тохиолдол нэг л хүнээс болсон байна. Гэхдээ тэр хүний буруу биш, би л хүссэн, бодсон шиг нь сайн байгаагүй болохоороо өөрөө ч их загнуулж, түүнийг ч уурлуулсан. Болилоо, эндээс явья гэж бодсоны эцэст....бөмбөрийн нижэгнээн... үлдэхээр шийдлээ. Нэгэнт л чадна гээд эхэлсэн юм чинь ингээд замаас нь хаяад яах юм. Цаашаа зөндөө олон хэцүү асуудал гарж л таараа. Тэр болгонд ингээд болилоо, буцлаа гээд орхих уу? Үгүй шүү. Гараа халаасандаа хийгээд, амандаа чупсаа хүлхээд, чихэвчээ зүүгээд анх харсан тэр зүг рүүгээ алхаж байна.