Monday, February 28, 2011

Declare Independence-

-Dont let them do that to you...Start your own currency Make your own stamp Protect your language. Make your own flag, raise your flag. Higher higher higher...Declare Independence!


Higher higher higher

Даваа гаригийн орой

Адессо, Ариук, Тахианы махтай пицца, Нэг литр талх-шингэн хувилбараар, Шоколадтай зайрмаг, Тамхичдыг шийтгэсэн тамхины өрөө, А Саунд Тэмүүлэн, Ажил, Залхуу Тиловало, "Сиэтлийн нойргүй хүн" гэдэг шиг би өнөөдөр "10р хорооллын нойргүй хүн" болно. Чи намайг унтуулахгүй нь ээ, Ариук?
1. Desert hearts

2. Imagine me and you

3. Loving Annabelle

4. Fingersmith


Өнөөдрийг энэ хуудасны тасархай дээр ингээд үлдээлээ. Баяртай.

Sunday, February 27, 2011

Favourite scenes-2

Fucking monday morning! Still at work, goosh. Now Im gonna go to fucking school. Then will go back my fucking work. Fuck you very very very much. And sorry, whahahah. Maybe sometimes, we all want to go somewhere nobody knows us. Want to leave all this job, school, friends, family, and fucking society. Hmmmmmm, want to go somewhere, and i dont care where...




SSS-Sunny, snowy sunday

Зайсан чиглэлийн автобус хүн багатай. Хамгийн ард суугаад, Шөнийн галт тэрэг, Жим Моррисон сонсонгоо том цонхоор харж явах гоё байсан. Богд хааны музейн хашаанд сэлүүхэн, сэрүүхэн, агаар нь хүртэл илүү тунгалаг байгаа ч юм шиг. Ханатлаа амьсгалж, олон хүн яваагүй болохоор цастай хэсгээр алхан, өөрийнхөө мөрийг эргэн харж ч зогсох шиг. Дотогш ороод нэг хүнтэй мөргөлдөөд, тэр хүн нь танидаг гэхдээ танихгүй хүний экс, бас нэг танихгүй хүн ч байх шиг. Тэгсэн мөртлөө би таниж ч байх шиг. Тэнд нээгдсэн Дондогдулам хатны тухай үзэсгэлэн харин ёстой сонирхолтой, сайхан байлаа. Дараа тухайг нь оруулнаа, оруулахгүй ч байж магадгүй. Гэртээ нээх сайхан байх юмсан. Шал угааж, тоос арчаад, хувцас угаана. Бүх юмаа хийсний дараа ном уншиж эсвэл диван дээр хэвтээд зурагт үзнэ. Тэгээд л цайгаа чанаж, 100 самрана. Истоо гоё хоол хийнэ. Гээд л мөрөөдцөн явжийшд, ажлаа хий Тиловалоооо! "Хүний сайныг ханилан байж мэднэ, Хүлгийн сайныг унан байж мэднэ". Энэ үг өнөөдөржин л бодогдож байна. Яагаад ч юм, бүү мэд.

Saturday, February 26, 2011

Sugar Saint

Эгдүүтэй хөөрхөн кино өгч, улаан малгайттай уулзуулсан танд талархжийнааа :) Нэгийн нэгийг үнэртэй усаар будсанд гүнээ харамсчийна. Дахиад уучлаарай...Гэхдээ танд өөр гоё кину өгнөө, заа :d


"Тэгэхэд чи час улаан малгайтай, тэгэхэд би чамайг холоос харсан...Хорвоо дэлхий дэээр гуравхан улаан малгайт байдааааг....."


Saint Saint Saint





Наанананнаннана

Цэцэг жимс дэлгэрч байна, цэлмэг нартай өдөр гоё, цэлмэг наранд бүгдээрээ, цэнгэн бүжих бас гоёёё...

Tuesday, February 22, 2011

Pure morning

10р хороолол-Урт цагааны гудамж. Өглөөний 6 цаг. Замын гэрлүүд. Би сэлүүхэн хоосон гудамжаар ганцаараа. Цас хаялах...Дээшээ харна. Харанхуй тэнгэрээс цав цагаан, үй олон ширхгүүд бударч...ямар үзэсгэлэнтэй. Гараа алдлаад, өлмийгөө өргөөд, нүдээ аниад, бужигнан буух цасан дунд...мөрөөдөл. Chet Baker-ийн "Let's get lost". Замд тааралдсан хүмүүс бас амьтад-Нэг өвөө, зам цэвэрлэгч, хар нохой, тэгээд том бамбарууш тэвэрсэн залуу. Чихэвчээ авсан. Гутлын дор нужигнах цаснаас өөр чимээгүй. Замын гэрэлд цас эрдэнэс шиг л гялалзаж байсан. Эргээд харсан. Миний мөр. Мөр бүхэн цагаан байх ёстой болов уу? Цаашаа алхсан. James Blunt. "I saw your face in a crowded place, and i dont know what to do..." Чи хөөрхөн. Ажил дээрээ ирэв. Манай өрөөний цонх гэрэлтэй байна. "Хөөх, надаас өмнө ирдэг хүн бас байна аа?". Нэг давхар, хоёр давхар, гуравдугаар давхар. "Добрый утро, яасан эрт ирсэн юм, ....аан хоносон юмуу? ммммммм" "Чи Петр Фм-ийг үзсэн үү?.....1000 удаа. Хөөрхөн кино тэ :) Чи бас Зверид дуртай юмуу?....&$^*%#^%$ Байхуу эсвэл кофе байна уу? Гадаа истоо гоё байна,₮нн₮.э_.: Баярлалаа".