Saturday, January 29, 2011

Favourite scenes-1





to be continued...

Thursday, January 27, 2011

Where the fuck am I???

...Should I give up, or
Should I just keep chasing pavements
Even if it leads nowhere... (Adele)

Saturday, January 22, 2011

What can u do with sentimental heart?

***

...All I know is that you're so nice...

Новшийн новшийн новш юмаа би

Энэ хорвоо дэлхийн өнцөг булан бүрд байгаа хулгайч нарын гар нь хэзээ нэгэн цагт тасарч унах болтугай! (Ерөөл бат оршиг)
Яахаараа ийм салгалсан байдаг байнаа.Хэдэн ч удаа утас, түрийвч, бээлий, түлхүүр хаяв???
Шинэ утас аваарай гэж аавын явуулсан мөнгийг солиулаад л гэртээ ирсэн. Түрийвч байхгүй бол яахуу. Ажлын, иргэний, оюутны, номын сангийн үнэмлэх...Ядаж байтал ээжийн картуудыг бас яах гэж ч аваад явжийсийн :( Ээж Бээжингээс иртэл дөрөв хоног. Цалин буутал хоёр хоног. Бүрхэг тэнгэр.

Дээрхийг бичсэнээс таван цагийн дараа...

Мөнгө олдоно. Шинэ утастай ч болно. Үнэмлэхнүүдээ дахиж авах нь гарцаагүй. Яахав жаахан явах ажил нэмэгдэх биз. Хамгийн гол нь би энд сууж байна. Хоёр хөөрхнөө нь нөгөө өрөөнд шагай няслах нь сонсогдоно. Аав ээж хоёр ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ зөрүүд, дуулгаваргүй, дээрээс нь салан надаас болж зөндөө эд эсээ үхүүлэх нь тиймхэн юм даа. За тэгээд “Алхам бүр ялалт”, алдаа хүнийг ухааруулдаг болохоор to be a better man. Үүүпс, girl шүү дээ. Ямартай ч түрийвчээ хүнд “бэлэглэхээс” өмнө шинэ Гоодаль, гоё тэмдэглэлийн дэвтэр авсандаа олзуурхууштай :p Хэний ч гар хэзээ ч битгий тасраасай :)

Wednesday, January 19, 2011

Пүрэв гаригийн өглөө


***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

Лифт хүлээгээд зогсоход дандаа төрдөг бодол, эсвэл харагддаг зураг

Ес, найм, долоо, зургаа, тав, дөрөв, гурав, хоёр, нэг...Лифт ирлээ. Онгойход нь цус нөжиндөө хутгалдсан, үхсэн хүн хэвтэж байна. Лифт хүлээж зогсохдоо дандаа ингэж төсөөлдөг юм. Эсвэл лифт хүлээгээд зогсож байхад энэ бодол өөрөө л ороод ирдэг гэх нь зөв байх. Яагаад ч юм бүү мэд. Гэхдээ хэзээ ч тийм юм болж байгаагүй л дээ. Болох юм болов уу?