Friday, January 7, 2011

The friday



Хүсэн хүлээсэн өдөр минь ирлээ. Гэвч яг юуг нь хүлээсэн юм бол доо? Гэж бодоол сууж бна. За ямар ч байсан эрт тарснийх, гэртээ харьж "High Art", "If these walls could talk2" дахиж үзлээ. Эртээр тухтай үзэж чадаагүй...

Wednesday, January 5, 2011

Пүрэв гаригийн өдөр







Муужгай аниагийн тухай бичиж байна. Улам дурлаад л. Бишээ дуртай болоод. Зазаза дурласан. Дурлал хаанаас ирдэг вэ? Тэгээд хаашаа алга болчдог юм бол? Өвөл цастай, хүйтэн өдөр гаатай чихэр хүлхээд алхах гоё. Өчигдөр орой сайхан байсан. Кофе эмпайр. За юу, мусиооф! Өнөөдөр дөрөв дэх өдөр. Ямар сайхан...Маргааш тав дах өдөр. Хагас сайн, хммм тэгээд л ажлын өдөр эхлээд, нямдаваамягмарлхагвапүрэв гээд л дахиад тав дах өдөр болчно гоё. Би урсаад л урсаад л урсаад л. Нэг мэдэхэд алга болчно. Хаашаа алга болчив, мм? гээл эргээд харсан ард нь зогсож байна. Тэгээд өөрийгөө гайхаж хараад л, би бид хоёр бие бие рүүгээ дүрлийтэл ширтэж...Заза дүрлийтэл ширтэх том нүдтэй ч юм шиг,хмм. Гэхдээ хайртай хайртай хайртай. Удаан хамт байсаааар байгаад дасцан байх.

Tuesday, January 4, 2011

Лхагва гаригийн өглөө



Нэг, дахиад нэг нүүр. Тэгээд хоёр уулзалт. Өсгийтэй гутал. Өнөөдөр уулзах хүмүүст зориулж өмссөн. Магадгүй энэ гутлын ачаар өглөө автобусанд чихэлдэхээс аврагдаж..."Танихгүй хүний машинд сууж болохгүй ээ" Гэхдээ л. Саарал өдрийн өглөө. Ийм нэг өдөр миний хайртай Эмили "өөрийнхөө" Сюзид захиа бичжээ.
***
…Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюзч. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюзч. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байх сан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байхав дээ. Хэдийнээ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюзч минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
ЧИНИЙ ЭМИЛИ

Monday, January 3, 2011

Тиловалогийн копинууд







Шинэ жилийн бэлэг хараад Интерномд явж байхдаа "Сурагч охины ном" гээд нээх хөөрхөн юм байсан. Шууд л ТВ-2 т таарах бэлэг байна гэж бодсон. Харин ТВ-3 т бэлэг сонгох аягүү амархан шд. "Китти Хаус"-руу очиход л болно. Ер нь тэр хүүхдийг Киттимаа гэж нэрлэсэн ч тохирно л доо. хЭХЭ

Хоёр дахь өдрийн өглөө


Энэ дууг сонссоноор эхэлж байна. Тэгээд ЛГБТ сайт дээр бгаа 2011 оны зурхайгаа уншлаа. Нэг сарын 4-нд нэг юм өөрчлөгдөнө гэнэ ээ. Өнөөдөр гэсэн үг байх нь ээ, хэхэ. Өнөөдөр ажлаасаа гарахгүй дээ, уг нь. За харж л байя, хэхэ.

МАТАР

Хайр дурлал, болзоо ба секс нь Матарын хувьд бизнестэй адил. Таны сэтгэл алдраад байгаа нэгэн танд тохирох эсэхийг нь та шинжиж байж дайрдаг. Та их амбицтай орд хэдий ч хайр дурлалын хувьд их даруу, ичимтгий. Таны сонгосон хүн заавал таны статусыг сайжруулах хүн байдаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Матруудын хувьд 2011 он түншлэлд нэмэлт өөрчлөлт авчирна. Та 2010 онд хайр дурлалын харилцаандаа томоохон өөрчлөлт үзэж, хуучин хайраасаа салах, эсвэл шинэ хайр дурлалтай учрахын аль нэгийг амссан. Харин үүнтэй адил зүйлс 1-р сарын 4 эсвэл 7-р сарын 1-нд таны харилцаанд өөрчлөлтүүд авчирна. Гоонь Матруудын хувьд энэ жилийн эх гадаад төрхдөө өөрчлөлт хийснээр эхэлнэ. 6-р сарын 4 гэхэд таны хайр дурлалын амьдрал жинхэнэ буцлаж эхэлнэ. Хайр дурлалын салбарт Юпитерын суулт олон боломжийг дагуулж, он дуустал та хайр дурлал, болзоонд умбана.

Sunday, January 2, 2011

Даваа гаригийн өглөө



С1-ийн "Өнөөдрийн эхлэл"-ийг хичээлдээ явахын өмнө байнга үздэг байж билээ. Дэээээр үед. Энэ дуу өглөөний клипээр их явдаг байсан юм. Тэр үе санаанд орчлоо. Ингээд дуртай байсан дуунуудаа сонсохоор...С1ийн өглөөний хөтөлбөрийг хөтлөгчийг нь харах гэж л үздэг байсан ийн. Одоо ч таалагддаг хэвээрээ. :)

Saturday, January 1, 2011

Хайртай найзын дулаахан захиа



Улаан Мусква хотоос хөөрхөн найз Тайвка захиа ирүүлж. Дулаахан үгтэй, дотно сайхан захиа. Дахин дахин уншаад, инээмсэглээд л. Болдын энэ дууг арван жилд байхдаа их сонсдог байсан. Одоо сонсохоор энэ дуу намайг санагдуулдаг гэнэ ээ. Хэхэ. Тэгээд бас "Boldiin yagaad zaaval ter duu n chamd taalagdsaniig bi gaihaal bdiishd hehe. (odoo boltol)" гэнэ ээ. Би ч бас гайхаад л байна. МП-д голдуу рок, метал, жааз байдаг байсан мөртлөө тоон дотор үсэг гэдэг шиг энэ дуу байдаг байж билээ. Сая сонссон гоё санагдлаа. Тэр үед чинь "чамгүйгээр би уйтгар гунигийн хаан" (хатан, гүнж? юу хаха) гэж хэн нэгэнд хэлэхээргүй байсан. Тийм хүн ч байгаагүй. Харин П хэлбэртэй, гурван давхар цэнхэр сургууль, 206 гэдэг анги, гурвадугаар салаанд Тайвкатай хамт суудаг байсан. Саарал форм, ширээн дээр зурдаг, бичдэг маань, нийгмийн бас орос хэлний хичээл энэ тэр гээд л...энэ дуу дурсамж хөврүүлж байна.