Monday, January 3, 2011

Хоёр дахь өдрийн өглөө


Энэ дууг сонссоноор эхэлж байна. Тэгээд ЛГБТ сайт дээр бгаа 2011 оны зурхайгаа уншлаа. Нэг сарын 4-нд нэг юм өөрчлөгдөнө гэнэ ээ. Өнөөдөр гэсэн үг байх нь ээ, хэхэ. Өнөөдөр ажлаасаа гарахгүй дээ, уг нь. За харж л байя, хэхэ.

МАТАР

Хайр дурлал, болзоо ба секс нь Матарын хувьд бизнестэй адил. Таны сэтгэл алдраад байгаа нэгэн танд тохирох эсэхийг нь та шинжиж байж дайрдаг. Та их амбицтай орд хэдий ч хайр дурлалын хувьд их даруу, ичимтгий. Таны сонгосон хүн заавал таны статусыг сайжруулах хүн байдаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Матруудын хувьд 2011 он түншлэлд нэмэлт өөрчлөлт авчирна. Та 2010 онд хайр дурлалын харилцаандаа томоохон өөрчлөлт үзэж, хуучин хайраасаа салах, эсвэл шинэ хайр дурлалтай учрахын аль нэгийг амссан. Харин үүнтэй адил зүйлс 1-р сарын 4 эсвэл 7-р сарын 1-нд таны харилцаанд өөрчлөлтүүд авчирна. Гоонь Матруудын хувьд энэ жилийн эх гадаад төрхдөө өөрчлөлт хийснээр эхэлнэ. 6-р сарын 4 гэхэд таны хайр дурлалын амьдрал жинхэнэ буцлаж эхэлнэ. Хайр дурлалын салбарт Юпитерын суулт олон боломжийг дагуулж, он дуустал та хайр дурлал, болзоонд умбана.

Sunday, January 2, 2011

Даваа гаригийн өглөө



С1-ийн "Өнөөдрийн эхлэл"-ийг хичээлдээ явахын өмнө байнга үздэг байж билээ. Дэээээр үед. Энэ дуу өглөөний клипээр их явдаг байсан юм. Тэр үе санаанд орчлоо. Ингээд дуртай байсан дуунуудаа сонсохоор...С1ийн өглөөний хөтөлбөрийг хөтлөгчийг нь харах гэж л үздэг байсан ийн. Одоо ч таалагддаг хэвээрээ. :)

Saturday, January 1, 2011

Хайртай найзын дулаахан захиа



Улаан Мусква хотоос хөөрхөн найз Тайвка захиа ирүүлж. Дулаахан үгтэй, дотно сайхан захиа. Дахин дахин уншаад, инээмсэглээд л. Болдын энэ дууг арван жилд байхдаа их сонсдог байсан. Одоо сонсохоор энэ дуу намайг санагдуулдаг гэнэ ээ. Хэхэ. Тэгээд бас "Boldiin yagaad zaaval ter duu n chamd taalagdsaniig bi gaihaal bdiishd hehe. (odoo boltol)" гэнэ ээ. Би ч бас гайхаад л байна. МП-д голдуу рок, метал, жааз байдаг байсан мөртлөө тоон дотор үсэг гэдэг шиг энэ дуу байдаг байж билээ. Сая сонссон гоё санагдлаа. Тэр үед чинь "чамгүйгээр би уйтгар гунигийн хаан" (хатан, гүнж? юу хаха) гэж хэн нэгэнд хэлэхээргүй байсан. Тийм хүн ч байгаагүй. Харин П хэлбэртэй, гурван давхар цэнхэр сургууль, 206 гэдэг анги, гурвадугаар салаанд Тайвкатай хамт суудаг байсан. Саарал форм, ширээн дээр зурдаг, бичдэг маань, нийгмийн бас орос хэлний хичээл энэ тэр гээд л...энэ дуу дурсамж хөврүүлж байна.

Friday, December 31, 2010

Где моя любимая?



Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.


Аюурын энэ мөртүүдийг Төв номын санд өнгөрсөн хавар анх уншиж байсан юм байна. Дулаарч байна гэж баярлаж байсан маань тэгэхэд ор мөргүй л арилчих шиг болж билээ. Өмнөх жил тийшээ хичээлээ хийх гэж ордог байсан ч хэзээ ч хичээлийн номоо уншиж байгаагүй. Дандаа уран зохиолын ном захиалчихдаг байсан юм :p . Набоков, Вольтер, С.Анудар, Өлзий, Аюурын олддоггүй анхных нь номууд гээд л. Харин сая 2046-47.blogspot-оос энэ шүлгийг дахиж уншлаа. Одоо уншихад анхны сэтгэгдэл шиг гуниг төрөхгүй байна. Энэ хүйтэн, цагаан биш саарал өвөл удахгүй дуусна.Хавар, зун, намар...дахиад л өвөл. Цаг мөч ингээд л урсаад байна. Тэр бүгдийн хойноос гуниглалаа гээд яах ч юм билээ. Эсвэл гуниглах дуртай хүмүүс ингээд л нэг шалтаг олчихдог ч юм бил үү. Ингэхэд ер нь гунигийг хэн сөрөг, муухай, “биш” мэдрэмжийн жагсаалтад оруулсан юм бэ, ммм? Хэн ч тэгсэн бай бид нар өөрсдөө л жагсаалтаа зохиож болох юм чинь. Гуниг бол сайхан мэдрэмжүүдийн нэг. Гунигийн араас зайрмаг, чупс, сайн кино, сайхан шүлэг, “Шөнийн галт тэрэг”-ийн “Цэнхэр шувуу”, хөтлөлцөн алхах, үнсэлт, тэврэлт, дулаан үгс зэрэг эд зүйлс болоод үйл хөдлөл орно. Гэхдээ эерэг мэдрэмжийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цааш тасралтгүй үргэлжилнэ. Үргэлжлэл нь алхам бүрт  тасралтгүй баяжинааа. Нэг жилийн өмнөх “Гоодаль”-ийн хуудаснаас “Шинэ он. Шинэ алхам. Алхам бүр ялалт” гэснийг уншсан. Алхам бүр ялалт. Нэг алхам бас нэг алдаа. Заримдаа ононо. Алдаа хүртэл ялалт. Үргэлж ялна, би, бид, бүгд. Үгүй ядахдаа л алдаан дээрээ суралцах нь нэг ялалт гэж бодоод л өөрсдийгөө тайвшруулах. Арга ядсан ч юм шиг. Хөөрхий дөө би, бид. Заримдаа. Харин яг одоо бол Бадар-Ууган сонсож, хар кофе ууна. Жаахан гашуувтар. Арай ихдүүлчиж. Эсвэл чихэр нь багадаж. “Яг одоо” гэдэг ч эргэлзээтэй. Ингэж бичихтэй зэрэгцэн, “одоо” надаас холдож...Ирээдүй дэргэд отно. Хүлээж бай, одоохон. Цаг цаг цаг-чаг чаг чаг. Тэд нар цагтай уралддаг гэсэн. Харин би цагыг тоохгүй ээ. Зүгээр л хийх ёстойгоо, заримдаа дуртай юмаа хийнэ. Тэрнээс биш цагтай ч, тэд нартай ч уралдаж гүйх хүсэл алга. Өмнө нь хойно нь орох хэнд хамаатай юм? Нэгэнт алга болохоос хойш ямар ч ялгаагүй. Юу ч хийж, яаж ч байлаа гэсэн үхнэ. Тийм болохоор амьдарч байгаа энэ үедээ хүссэнээрээ байх. Амт бүрийг мэдрэх. Зөв бурууг нь мэдэхгүй. Гэхдээ маргааш өөрөөр ярьж ч болно.
Бадар-Ууганы дуунууд их гоё юмаа. Чихээр дамжаад зүрх рүү нэвтэрч, тэгснээ бүх биеэр тархах, мм? Дотно аялгуу. Тансаг үгс. “Саргүй шөнийн сувдан шүүдрийг шимсэн цэцэгс сэрүүн байна. Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг сэрүүн цэцэгс сонссон болов уу”, “Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө. Хонгор жаахан чамтайгаа би ай хө, ханилахын заяа ч дутлаа даа хө”, “Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ”, “Я спросил у ясенья, где моя любимая”. Где, где, где?

Thursday, December 30, 2010

Гарчиггүй ээээээ


Сайханнн амарч аваад ажилдаа орсон. Хэдхэн хоног ажлаад дахиад шинэ жил гээд амарчлаашд. Лалалалалала. Өчигдөр 1-11Б ангийхантайгаа уулзсан. Гоё байгаагүй ээ, надад лав. Угаасаа хамт олны цугларалт, баяр наадамд дургүй. Тийм үед ерөөсөө enjoy болж чаддаггүй. Улам ч их ганцаардах шиг сонин мэдрэмж. Нэг хүүхэд –Тиловало их чалчаа болсон байна гэсэн. Хэхэ. Миний чалчаа гэж юу байхав, жинхэнэ яриа хүний хажууд бол асар дуугүй хүн шүү дээ. Өглөө гэрээ цэвэрлэсэн. Хувцсаа угаасан. Номын сангаа цэгцэлсэн юм байна. Ким Ки Дукын “The bow”-г үзсэн. Далай, завь, өвөө, охин, загасчлахаар үе үе ирдэг хүмүүс. Тэдэнтэй хамт ирсэн нэг залуу. Нум сум, хуучир хөгжим. Ким Ки Дукын бусад кинотой адил харилцан яриа бараг байхгүй. Гэсэн ч сонирхолтой.  Одоо дүү нартаа бэлэг сонгохоор гарлаа. Юу авч өгдөг юм билээ?

Tuesday, December 28, 2010

Гарчиггүй ээ

Өчигдөр л гэхэд найз охинтой гэгдэж байсан бол одоо back to myself.
-Hello, I’m Tilovalo.
-Hi, me too гэжийвэл яахуу, хэхэ. “Хэн ч хэнийг ч хэзээ ч мартахгүй. Тэгээд хэн хэн нь зөв хүнээ хурдан олоод, удаан хамт байх болтугай :)

Saturday, December 25, 2010

Гарчиггүй