Friday, June 3, 2011

The Velvet Underground - Stephanie Says

5,6 сарын хоосон, тунгалаг өдрүүдийг мөр бүхэндээ шингээсэн дуунууд:
Madness- Зочин
Adele- Make you feel my love
Carpenters- Rainy days and mondays
The noodles- Tomorrow and yesterday
The noodles- Fool's song
Ариунаа- Чамтай бас чамгүй
Булсара- Алс энд
PJ- Ганцаараа
Deep purple- Highway star
Ocean's 11- Явах цаг боллоо
Velvet underground-Your pale blue eyes
 Маршрут:
08:00- Миний гэр-Урт цагааны гудамж
21:00- Урт цагааны гудамж-Миний гэр
Өдөр алгасахгүй уулздаг хүн:
Чебурашка
Өдөр алгасахгүй уулзахыг хүсч буй хүн:Байхгүй
Ном:
"Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй" Аюурзана
"Баяртай гуниг минь" Батзаяа
Хүсэл:
Хүн болгон нь бие биенээ таньдаг хэрнээ хэн хэндээ саад болдоггүй жижигхэн суурин/тосгон/сумын төвд амьдрах. 2 өрөөтэй, бяцхан, чулуун байшинд амьдрана. Манай хашаанд гурван бургас ургадаг, бас би таван тахиа, хоёр үнээтэй. Энэ магадгүй хэзээ ч бүтэхгүй байж болох юм. Гэхдээ ингээд бүтэхгүй гэж хэлснээрээ өөрийнхөө хүслийг үгүйсгэж, биелэх боломжийг нь нураадаг ч юм билүү. "Хүсэл мөрөөдөлдөө би үнэнч явсангүй, Хүсэл минь ч мөн адил" Энэ мөр санаанд орж байна.
Би Тиловалод бодож байгаагаас нь ч илүү хайртай. Бас аймшигтай
их үзэн яддаг. Тэгээд энэ дууг зориулаад нэг жил блогтоо юу ч бичихгүй ээ. Яг жилийн дараа шинэ бичлэгээ оруулна. Тэр үед би байхгүй ч байж болох...

Wednesday, June 1, 2011

Пүрэв гаригийн 12.00 цаг. Ажил дээрээ

 "Self portrait" хаха
 Хэд хоногийн өмнө МУИС-ийн урд талын хуучин номын худалдаанаас авсан юм. Г.Аюурзанын "Дэлхийн 85 сод туурвил"-д Франсуа Саганы "Сайн байна уу, гуниг минь" номын тухай хэсэг гардаг даа. Тэр зохиолчийн ном байна билээ. Францаар ганц ч үг мэдэхгүй ч тэгж байгаад сурна аа, нэг өдөр энэ номыг унших байлгүй дээ.
 Баяр болгоноор хамаатнууд өвөөгийн цуглардаг юм. Харин би олон хүнтэй газар очих дургүй болохоор Гэртээ ганцаараа. Өчигдөр хүүхдийн баяраа ингэж л тэмдэглэх шив дээ. Хэхэ. "Hedwig and the angry inch"-г дахиад үзсэн. Бас Тайваны Цай Мин Лиангын "Vive l'amour"-г.
 2011.6.1 21.00 цагийн үед байхаа. Гэртээ ганцаараа хэвээрээ л...
 Саяхан пянз цуглуулагчтай уулзсан юм байна. Ажлын дараа пянз сонсож хэсэг суусан. Би "том болоод" пянз тоглуулагч заавал авна аа...Daydreaming

Лэсби кофе. Хэхэ. Тийм байгаа биз дээ.

Monday, May 30, 2011

Сайн байна уу, зун :)

Тиловало хичээл, шалгалтаа дуусаад ажилдаа эргэн оров. Гурван сар ягаан байшин руу очихгүй.  Аан тийм, бас манай хөөрхөнөө хэд хоногийн өмнө надад чихэр өгсөн юм байна. :) Удахгүй зургийг нь тавина аа. За одоо гол ажилдаа орно оо. "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт сэтгүүлч Ж.Солонго ийн бичжээ: (Зөвшөөрлийг нь авч орууллаа)
                                                  Сонголтгүй амьдрал
Томруулдаг шилээр харвал тэд гажиг. Харин энгийн нүдээр харвал бидэнтэй ижил хүн.
Ж.Солонго
Эрчүүд бие биенээ “гомо юм шиг” гэж элэглэж байхыг сонслоо. Өнгөц харвал ижил хүйстнээ сонирхох нь өвчин мэт боловч энэ бол тэдний хийсэн сонголт биш. Нэг үеэ бодвол бэлгийн чиг баримжааны тухай олон хүн мэддэг болсон учраас лесби, гей, трансжендер, бисексуал (ЛГБТ)хүмүүсийн талаар тийм ч их муугаар ярихгүй байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнө энэ тухай ярих нь ичгэвтэр хэрэг байлаа. Тухайлбал надтай нэг ангид сурдаг хүү өөрийгөө гей хэмээн зарлаж, гей миссийн тэмцээнд оролцож байх үед би түүнийг таньдгаасаа бараг ичдэг байлаа. Хамт ажилладаг хүмүүсийн  “Хүүе танай ангийн ... чинь нөгөө Энхриймаа байсан юм уу” гэх хачин асуулттай тулгарахдаа ангийн хөвгүүнээ “тэнэг амьтан” хэмээн сэтгэлдээ зэмлэж байв. Харин дараа нь сэтгэлзүйч найз минь ЛГБТ нар бидэнтэй л ижил хүн, харин бэлгийн чиг баримжаа нь биднийхээс өөр гэдгийг сайтар тайлбарлаж өгсөн.
Ижил хүйстнээ сонирхох нь гаж хүсэл биш. Тэд ч бас дурладаг
Өөрийгөө ил тод зарласан ижил хүйстэн болон транс охид, хөвгүүдээс гадна ийм байдалтайгаа эвлэрдэггүй олон мянган залуус бидний дунд амьдарч байна. Тэд бусдын хэл амны бай болж, эцэг эхийнхээ нэрийг хугалахаас эмээн бусдын адил гэр бүл зохиодог ч сэтгэл хангалуун байж чаддаггүй.
Анх ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчин хэмээн үзэж байсан ч 1990 оны тавдугаар сарын 17-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчнийг жагсаалтаас хасчээ. Тиймээс эл өдрийг International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ. Ижил хүйстэн хүмүүс, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг ялгаварлан гадуурхах, үзэн ядах, тэднээс айх явдлыг гомофоби, төрсөн хүйсээсээ өөрөөр өөрийгөө илэрхийлж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг трансфоби хэмээн тодорхойлдог аж.
Харин миний дээр дурдсан ангийн хүү минь трансжендер байсан юм билээ. Одоо тэрбээр Нидерландад амьдардаг болсон. Монголын ЛГБТ төв болон Нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэйгээр тус улсад цагаачлан өөрийн хүссэнээрээ амьдарч байна. Бага байхаасаа найзууддаа “охин шиг” гэж хочлуулж, сэтгэлээр унадаг байсан ч хожим нь өөрийн бэлгийн чиг баримжаатайгаа эвлэрч, бусдын л адил гэдгээ ухаарчээ. Одоо бол тэрбээр хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн гэр бүлээ төлөвлөсөн транс бүсгүй. Мэдээж монголд энэ чигээрээ амьдрахад хялбар биш байсан учраас тэр гадаадад цагаачилсан байх. Түүний хөтөлдөг блогт зочилж, хэрхэн нийгмийн дунд хөлөө олохгүй бэдэрч, олны хэл амнаас зугтан, нуугдан амьдарч байсан тухай нь уншив. Тэр бусдын адил дурласан. Мэдээж эмэгтэй хүнд биш эр хүнд. Анх найз залуугаа гэртээ хэрхэн оруулсан  тухайгаа “...За ямар ч байсан найз залуугаа гэрийнхээ хаалгаар орууллаа. Халуун хоол өглөө, цай уулгалаа. Гоё хоол болжээ гэж байна. Хэчнээн гей байлаа ч ганц удаа ч болов бусдын адил, бусад эрэгтэй эмэгтэй хосын адил үйлдэл хийж чадсандаа урамших шиг...Тэгснээ яагаад ч юм айлын эзэгтэй болчихсон юм шиг гал тогоо хавиар эргэлдэж, аяга таваг угаав. Миний хань хэвтэж амар л даа гэж хэлбэл яах бол гэж бодсоноо гэнэт инээд хүрээд ганцаараа инээх. Сонин, гоё мэдрэмж байсаан тэр бүгд” хэмээн бичсэн байв.  
Монголд гэр бүл, үр хүүхэдтэй болж амьдрал зохиосон гей хүмүүс олон байдаг аж. Тэд бүгд сэтгэлзүйн хүнд дарамтанд аж төрж, бусдад энэ тухайгаа хэлж чадахгүй шаналж яваа. Угаасаа тэднийг ийм бэлгийн чиг баримжаатайг нь мэдэхгүй гэр бүлийнхэн нь ЛГБТ хүмүүсийн талаар "муусайн гаж донтнууд" гэж дэргэд нь доромжилдог учраас нуугдмал байхыг илүүд үзнэ. Тэгэхээр дэргэд чинь яг хэн амьдарч байгааг мэдэхгүй хэрнээ өөртөө гэм хийгээгүй хүнийг сэтгэлийг хорон үгээр “урах” хэрэг бий гэж үү. Яг ийм сэтгэлгээ бидний дунд элбэг байгаа учраас Монгол Улсад амьдарч буй олон мянган лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор 2009 онд ЛГБТ төв байгуулагдсан юм билээ.
Эмэгтэй байх хүсэлтэй ч эр бие заяав
Сэтгэл судлаач Жорж Вайнберг 1972 онд анагаах ухаанд “Homophobia” хэмээх үг хэллэгийг оруулж, үүнийг ижил хүйстнээ сонирхон тэмүүлэх нэг ёсны сэтгэцийн өвчин хэмээсэн байдаг. Мөн зарим судлаачид XX зууныг  ижил хүйстнүүдийн цэцэглэлтийн үе хэмээн тэмдэглээд, энэ нь  дэлхийн II дайны үеийн бөөнөөр нь хорих газар, Зөвлөлт засгийн засан хүмүүжүүлэх газар буюу ГУЛАГ, Америкийн  айлган сүрдүүлэх бүлэглэл  маккартизмтай шууд холбоотой хэмээн дүгнэсэн байдаг. Тэднийхээр бол магадгүй хүсвэл гей, лесби, трансжендер, бисексуал болж “шоудах” боломжтой гэсэн үг. Гэтэл хэвийн бэлгийн харьцаанд сэтгэл хангалуун байдаг хэнийг ч хүчээр лесби, гей болгох боломжгүй. Түүн лүгээ адил нэгэнт ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай төрсөн хүнийг хүчээр өөрчлөх боломжгүй. Энэ тохиолдолд хэвийн, хэвийн биш гэдэг үг хэрэглэх нь зохимжгүй байх. Нэг нь эсрэг хүйстнээ, нөгөө нь ижил хүйстнээ сонирхдог л гэсэн хоёр ангилал шүү дээ.
Олны танил эрхмүүдийн дунд ийм чиг баримжаатай хүн олон. Өндөр хөгжилтэй улс оронд тэднийг хууль ёсоор гэр бүл болохыг зөвшөөрдөг учраас тэдэнд айдас үгүй . Эртний Македоны хаан Александр, поп дуучин Элтон Жон, жүжигчин Линдси Лохан гээд нэрлэвэл урт жагсаалт бий болно. Дэлхий нийт тэдний авьяас чадварыг үнэлдэг учраас бэлгийг чиг баримжааг нь онцгойлон шүүмжлээд байдаггүй. Угаасаа энэ бол томруулдаг шилээр тодруулж хараад өөнтөглөөд байх гаж хүсэл биш. Төрөлхөөс заяасан биеэ өөрчилж эмэгтэй болох гэж тэмүүлж яваа транс охидыг олон нийт бүр илүү буруутгадаг ч тэдэнд эмэгтэй хүний зүрх, сэтгэл, эр хүний бие заяасан ийм зөрчил үүсдэг гэдгийг тунгаан бодож үзээрэй.  
Тэд таны хайртай хүн хэвээрээ
Таны ойр дотны хэн нэгэн гей, лэсби, бисекс, трансжендэрийн аль нэг нь гэдгийг олж мэдсэн үедээ сайн тунгаан бодоод “Тэр аав, ээж, ах, дүү нараа таньж байна уу?, Таны тухай бүх дурсамжаа санаж байна уу?,  Дотнын хүмүүсээ хайрладаг хэвээрээ юү?, Хийж чаддаг байсан ажлаа огт хийж чадахаа больсон уу? Жишээ нь, тэр багш хүн байсан бол хичээл зааж чадахаа больж, эмч байсан бол хүн эмчлэх арга ухаанаа мартсан уу?, Тэр инээдэг үү?, Тэр уйлдаг уу?, Тэр хоол иддэг үү, унтдаг уу?, Тэр ямар нэгэн зүйлээс айдаг уу, ичдэг үү?” гэж өөрөөсөө асуугаарай. ЛГБТ нар бэлгийн чиг баримжааны хувьд танаас ялгаатай байж болох ч тантай л адилхан уйлдаг, инээдэг, боддог,  ярьдаг, ажилладаг, хайрладаг, айдаг, ичдэг хэвээрээ байгаа.
ЛГБТ нар хэт олширвол хүн амын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх аюултай боловч тэднийг ийм болж төрсөнийх нь төлөө ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэд ардчилсан нийгэмд өөрсдийн эрхээ эдлэхээр тэмүүлж яваа цөөнх. Аллах, Будда, Есүс Христийг шүтлээ гэж бид нэгнээ ялгаварлаж болохгүйтэй ижил сонголтгүй амьдралд хөл тавьсан тэднийг бүү буруутгаарай.

Sunday, May 15, 2011

To my friend

Чамайг хөөрхөн өө гэж дуудахдаа би хүмүүсийн боддогоос өөр утгаар хэрэглэдгийг чи мэднэ, тээ :) Гаднаа шал өөр харагддаг ч дотроо бол хэний ч мэдэхгүй тийм гэгээн ертөнц. Би тэр ертөнцийн хаалгаар шагайсан. Гэхдээ би одоохондоо зочны өрөөнд чинь л сууж байгаа байх. Эсвэл муухай ааштай, хүйтэн хөндий хүн болохоор намайг үүд рүү, бүр хаалганы гадаа гаргасан ч байж магадгүй. Тэгвэл би чиний хаалгыг дахиад л тогшоод зогсож байна. Надад уурласан, эсвэл гомдсон шалтгааныг нь сонсоод зөндөө инээсэн. Тиймхэн юмнаас болж... гэж бодоод. Бас тийм эмзэгхэн. Намайг уучлаарай :) Одоо дахиж тийм муухай ааш гаргахгүй гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ тийм тохиолдол дахиж гарлаа гэхэд надаас битгий асуугаарай, заа. Зүгээр л шууд өөрийнхөөрөө хийчих. Би юу ч хэлэхгүй. Чамайг ч, өөрийгөө ч мэднэ :p Аан тийм, бас чи надад ямар үнэ цэнэтэй, эрхэм хүн гэдгийг мэдлээ. Тэгэхээр энэ долоо хоногт чиний гаргасан үйлдэл нөгөө талаар цагаа олж, зөв байж, Мм? Намайг одоо уучилсан уу? Хэрвээ тийм бол надад маргааш чихэр авчирч өгөөрэй. Тэгээд би уучилсныг нь мэдэх болно :) Миний хайртай найз, хөөрхөн өө >:d<

Sunday, May 8, 2011

Gloomy sunday's night

Гээд гарчигласан чинь аль хэдийнэ давка гариг болцон байна шүү дээ. Ойрд чинь блогтоо ороогүүм бна. Юу юу хийлээ, хаагуур явлаа? Амммм, нээх сонин содон юм байхгүм байна. 10 11р ангид байхдаа металд донтож эхлээд тэр нь жилийн өмнөөс алга болсноо буцаад сэргэж бгаам байна. :p Эртээр зүрх, тархи аль аль нь хэцүү болцон явжаад Children of Bodom ын Mask of Sanityg sonsluudaa. Асар их тайвшрал, тайтгарлын агаарын даралт намайг эзэмдэх шиг л болсон. Гэхдээ яг одоо бол Маднессын Зочинг сонсож байна. Бас сургууль дээр тэнхимд, тодруулбал багшийн компьютер дээр сууж. Иййй тий тий хүйтэн, бас элсэн чихэр байхгүй болохоор гашуун хар кофе ууж, сүүлдээ амтанд нь дасаж. Гэхдээ ийм хар шөнө, энд ингэж суух таалагджийнаа. Хийх ёстой юмаа дуусгасан болохоор бид хоёр одоо гарч 24 цагийн Хаан бууз орох юи шиг байна. Сая Особугийн 2008 оны бичлэг уншсан чинь жилийн өмнөх Тиловало санагдаад байх юм. Тэгэхэд яг ингээд л шөнө блог эргүүлээд суудаг байсан юм байна. Ялангуяа Особуг. Одоо ч гэсэн унших дуртай. Заза энд нэг хүн болж байна уу гээд байна. Явахаас.

Tuesday, May 3, 2011

Ойрын өдрүүд

Түрийвчин дэх мөнгөний тоо өдрөөс өдөрт багасах. Сэтгэлд хэн ч алга. Хичээлээ хааяа нэг тасалсан ч ажилдаа хичээнгүй хандаж буй. Байдаг л нэг саарал өдрүүд. Найзтайгаа хөтөлдөг байсан хуучин блог руу орж хэсэг уншлаа. Дурсамжийн тасархай. Бараг өдөр алгасахгүй уулздаг, доторхоо уудалдаг байсан тэр найз маань надаас явж байгаа юм шиг байна лээ. Эсвэл би явж байгаа ч юмуу.





"Бид хоёрын үүр"-ийн хуучин зургуудаас...

Wednesday, April 27, 2011

Little boring girl

"Үг бол хамгийн хүчтэй зэвсэг". Хов хоосон. Яасан ч эмзэгхэн юм. Эсвэл ийм хэврэг, хямдхан байж л дээ. Галсансүхийн шүлгэн дээр гардаг шиг- ...Тайвшуурлах иллэг л байж...За зүгээр дээ, угаасаа тэр сэтгэгдэл, мэдрэмж тийм хүчтэй байгаагүй. Анхнаасаа л, тийм биз дээ Тило? Орой явахдаа мп ний дуунуудаа солих юм шүү. Өчигдөр авсан тэр киног ч хэзээ ч үзэхгүй ээ.
"Бүх юм цагтай, цаг нь ирнэ... Чиний цаг ирнэ.
Ирэхэд нь харин бэлэн байж байх нь л чухал..."